24,Sep 2023
| Нийтэлсэн Apr 19, 15:03 | Хоол, жор
Шотландаас гаралтай амтат зраз нь хийхэд хэцүү мэт харагдавч элдэв амтлагч, орцгүй тул гэрийн нөхцөлд бэлдэхэд хамгийн тохиромжтой зоог юм. Хоол “голдог” бяцхануудад хийж өгвөл хачин дуртай иднэ гээч. Ингээд хэрхэн хийх талаар зааж өгье.
Орц (хоёр хүн):
Хийх арга:
Өндгөө 15 минут орчим чанаад, хүйтэн усанд сойно. Будаагаа агшаахаа мөн мартуузай. Энэ хооронд мах, сонгиноо жижиглэн хэрчиж, холино. Үүн дээрээ давс, талхны үйрмэг, хүссэн амтлагчаа амталгаагаараа хийгээд сайтар базаарай. Чанасан өндгөө хальсална. Алган дээрээ махаа нимгэн тарааж, арилгасан өндгөө голд нь тавиад бөөрөнхийлнө. Хиншүү хярвас гаргахгүйн тулд махаа шарахаас өмнө 15 минут орчим жигнээрэй. Ингээд махаа гарган, хайруулын тавганд тосоо хийн зөөлөн галаар шаргал өнгөтэй болтол нь эргүүлж шараарай. Зраз хийх амархан байгаа биз. Ингээд таны амтат хоол бэлэн боллоо. Эл зоогийг будаанаас гадна хачиртай идвэл бүр ч амттай шүү.
Хачир:
Хийх арга:
Сонгино, чинжүүгээ жигд, нарийхан хэрчээд хайруулын тавганд тосоо хийн, зөөлөн галаар сайтар хуурна. Давс, перец амталгаагаараа. Бага зэргийн лемоны шүүс хийвэл бүр ч янзтай, хачир бэлэн.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ