Холливудын оддын "үнэтэй" дүр төрх

| Нийтэлсэн Apr 7, 10:10 | ЭНТЕРТАЙНМЕНТ

Үзсэн : 338

Олны танил хүмүүс гоо сайхны мэс засал хийлгэснээ аль болох нуухыг хичээдэг бол зарим нь бахархалтайгаар хуваалцдаг. Тэгвэл гадаад төрхөө хамгийн өндөр үнээр өөрчилсөн оддын өмнөх болон дараах зурагтай танилцъя.

Жич: Эдгээр нь барагцаалсан үнэ бөгөөд дор дурдсан алдартнуудын олонх нь гоо сайхны мэс ажиллавар хийлгэснээ ил болгохыг хүлээн зөвшөөрдөггүй аж.

Донателла Версаче – 25 000 ам.доллар

Donatella-Versace-–-Rumored

Загвар зохион бүтээгч Донателла Версаче лазер эмчилгээ, филлер, ботокс зэрэгт дээрх төлбөрийг төлжээ.

Кэйтлин Женнер - 5 сая ам.доллар

Caitlyn-Jenner-Rumored-

 

Кэйтлин Женнер хүйсээ солих гэж байгаагаа зарласнаар дэлхийг гайхшруулсан. Брюс Женнерээс Кэйтлин болж өөрчлөгдөхийн тулд 5 сая ам.доллар зарцуулсан гэж мэдэгджээ.

Деми Мур – 400 000 ам.доллар

Demi-Moore-Rumored-

 

Деми Мур "Стриптиз" кинонд тоглосноор 12.5 сая ам.долларын орлого олж, дэлхийн хамгийн өндөр орлоготой эмэгтэй жүжигчин болж байжээ. Хацрын суулгац, нүүрний хэлбэр засах мэс засал түүнд улам үзэсгэлэнт төрхийг бэлэглэсэн байна.

Ким Кардашиан – 16 500 ам.доллар

Kim-Kardashian-Rumored-

Реалити тв болон нийгмийн сүлжээний хатан хаан гэгдэх Ким Кардашиан хийлгэсэн гоо сайхны мэс заслынхаа талаар маш нээлттэй ярьдаг. Тэрбээр ботокс шахуулж, уруул, арьс, хамартаа мэс засал хийлгэсэн.

Майкл Жексон - 1 сая ам.доллар

Michael-Jackson-Rumored-

Майкл Жексон “Vitiligo” өвчний улмаас арьсны өнгө цайж8 жигд бус болсныг хэн бүхэн мэдэх биз ээ. Үүнээс болж арьсаа солиулсан юм. Хүмүүс түүнийг хар арьстан байхыг хүсээгүйгээс болж ийм өөрчлөлт хийсэн гэж ташаа ойлгох нь элбэг.

Шер – 750 000 ам.доллар

Cher-Estimated-

Шер ботокс, ринопластик, зовхи татуулах, хөх томруулах мэс ажиллавар хийлгэснээ олны өмнө нээлттэй хуваалцдаг дуучин юм.

Ники Минаж – 31 200 ам.доллар

Nicki-Minaj-

Ники Минаж бол гадаад төрхөө байнга өөрчилж байдаг рэпперүүдийн нэг. Гэвч тэрбээр энэ талаараа олон нийтэд ярих дургүй гэнэ.

Блэйк Лайвли - 7500 ам.доллар

Blake-Lively-Rumored

Блэйк Лайвли ямар нэгэн мэс засал хийлгэснээ хүлээн зөвшөөрч байгаагүй ч шинжээчид хэд хэдэн жижиг ажиллавар хийлгэсэн болохыг баталдаг. Түүнийг өмөөрсөн шүтэн бишрэгчид нь мэс заслын талаарх олны үгийг “цуу яриа” хэмээн эсэргүүцдэг байна.

Меган Фокс - 8000 ам.доллар

Megan-Fox-Rumored-

Меган Фокс "Трансформерс", "Женниферийн цогцос" зэрэг киногоороо алдартай. Мэргэжилтнүүд түүнийг хацрын суулгац, уруулын филлер, ботокс, хамрын болон хөх томруулах мэс засал хийлгэсэн гэж үздэг.

Кайли Женнер - 2 сая ам.доллар

Kylie-Jenner-Rumored-2-Million-

Кайли Женнер олны нүдэнд өсөж торнисон тул түүний хийлгэсэн гоо сайхны мэс заслуудын талаар хүмүүс андахгүй. Нэгэн цагт хамгийн залуу тэрбумтан хэмээн нэрлэгдэж байсан бүсгүй гадаад төрхөө нөхөн үржихүйн бойжилтын улмаас өөрчилсөн гэж тайлбарладаг.

 

Эх сурвалж: Horizontimes.com

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол