Хятад аргаар шарсан чихэрлэг соустай тахианы мах

| Нийтэлсэн May 4, 4:04 | Хоол, жор

Үзсэн : 385

Хятад ресторан, сүлжээ дэлгүүрээр худалддаг исгэлэн атлаа чихэрлэг амттай тахианы махыг гэрийн нөхцөлд хийхэд тийм ч хэцүү биш. Эл хоол нь XVII зууны эхэн үед Хятадад үүсжээ. Улмаар XX зууны эхэн үед тус улсын цагаач, алт олборлогчид, төмөр замын ажилчид уг хоолыг худалдаж эхэлснээс хойш АНУ болон барууны олс орнуудад тархжээ. Зарим оронд уг хоолыг “Ку ло юк” гэж нэрлэдэг аж.

Орц:

  • Улаан чинжүү томхон- 1 ширхэг
  • Шар чинжүү- 1 ширхэг
  • Бөөрөнхий сонгино- 1 ширхэг
  • Ананас- 2 хавтгай зүсэм
  • Тахианы цээж мах- 200 гр
  • Гурил- 150 гр
  • Эрдэнэшишийн цардуул- 50 гр
  • Нарийн боовны исгэгч- 5 гр
  • Томато паста- 15 гр
  • Гүзээлзгэнэ юмуу бөөрөлзгөний чанамал- 10гр
  • Элсэн чихэр- 5 гр
  • Ургамлын тос
  • Цагаан дарс- 30 гр

Хийх арга:

  1. Чинжүүний доторх үрийг цэвэрлэж, сонгины хамт дөрвөлжин хэрчинэ. Ананас мөн шоо дөрвөлжин хэрчиж бэлдэнэ. Эсвэл компотны бэлэн ананас хэрэглэсэн ч болно.
  2. Цээж махаа нимгэн хавтгай юм уу, дөрвөлжин хэрчиж, бага зэргийн давс цацаж, түр амраагаарай.
  3. Саванд гурил, эрдэнэшишийн цардуул, эсгэгчээ хийгээд усаар “жонхуу” шиг болтол зуурна.
  4. Их шингэн байж болохгүй. Эл гурилан дотроо тахианы махаа хийж хутгана.
  5. Гурилаар бүрсэн махаа 160 хэм хүртэл халаасан тосонд нэг, нэгээр нь салган шаргал өнгөтэй болтол нь шарна.
  6. Хайруулын тавганд бага зэргийн тос хийж, улаан лоолийн нухаш, чанамал, элсэн чихэр, цагаан дарсаа хийн хутгаж, соусаа гарган авна. Үүн дээрээ чинжүү, ананас зэргээ хийн, таван минут орчим хутгаж зөөлрүүлээрэй. 50 гр усанд нэг халбага эрдэнэшишийн цардуул хийж, соустай ногоон дээрээ хийн, хутгаж өтгөрүүлнэ.
  7. Өтгөн соусандаа тахианы шарсан махаа нэмээд 5-10 минут хутгаарай.
     

Ингээд л амтат, исгэлэн тахианы мах бэлэн боллоо.

Хачирт нь хүссэн ногооны салатаа хийж, идэж болно шүү.

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол