24,Sep 2023
| Нийтэлсэн Mar 21, 9:09 | Редакцын булан
Цирк сонирхогч монголчуудын нүдийг баясгах хоёр ч тоглолт ирэх сарын эхээр Улаанбаатарт болох нь. Элдэвтэй алиалагч, илбийн гайхамшиг, амь өрссөн үзүүлбэрүүдээрээ алмайруулах Дэлхийн цирк Монголд иржээ. Орос, Герман, Испани, Япон зэрэг 12 орны шилдэг циркчид ирэх дөрөвдүгээр сарын 2, 3-нд “Буянт-Ухаа” спорт цогцолборт дөрвөн удаа тоглох аж.
Тасалбарын үнэ хүүхэд, насанд хүрэгчид ялгаагүй, суудлаасаа хамаарч 20, 25, 30 мянган төгрөг байх бол VIP суудал нь 50 000-100 000 төгрөг гэнэ. Тасалбарыг ticket.mn болон “Хүннү молл”-ын B1 давхарт худалдаж байна.
Түүнчлэн энэ үеэр “Mongolian diamond circus”-ийн хамт олон өөр нэгэн тоглолт толилуулах юм. Дэлхийг тойрон аялж, олон орны үзэгчдэд ур чадвараа гайхуулдаг шилдэг циркчид энэ удаа монголчуудаа алмайруулах нь.
Монгол бөхийн өргөөнд дөрөвдүгээр сарын 1, 2, 3-нд болох тоглолтод олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнүүдээс Гран при хүртсэн, шидэх банзны үзүүлбэр, уран нугаралт, инээдтэй алиалагч, ид шидийн илбэ, хурд, хүч, тэнцвэрийн гайхамшгийг мэдрүүлэх юм байна.
Мөн аварга могой тэргүүтэй хэвлээр явагчид, тас, бүргэд, тагтаа зэрэг амьтантай үзүүлбэрүүд ч бий гэнэ. Тоглолтын тасалбар 25 000 төгрөг бөгөөд ticket.mn-ээс худалдаж аваарай.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ