ХОЁРХОН НАЙРЛАГАТАЙ АМТАТ БИН

| Нийтэлсэн Mar 4, 5:05 | Lifestyle

Үзсэн : 234

Энэ өдрийн мэнд хүргэе, эрхэм уншигчид, эцэг эхчүүд ээ.  

Бага насны, хөхүүл хүүхэдтэй ээжүүддээ зориулан бид “Тоодгоруудын” амттан булангаа нээж байгаадаа баяртай байна. Хүүхдээ хэзээ “хөхнөөс гаргах” вэ?, бор хоолонд оруулах цаг нь болсон уу?

ямар төрлийн хоол өгөх вэ, идэх дур сонирхлыг нь яаж дэмжих вэ?, хэрхэн амттай бөгөөд шим тэжээлтэй хоол хийж сурах вэ? зэрэг олон асуулттай залуу ээжүүд тулгардаг. Тиймээс энэ буланд үүнтэй холбогдох мэдээлэл болон төрөл бүрийн жор бэлтгэн цувралаар хүргэхээр шийдлээ.

Picture1

 

Энэ удаад жимс, эсвэл хүнсний ногоог өндөгтэй хольж, бага насны хүүхдэд зориулсан хамгийн зөөлөн, шим тэжээлтэй, амтат  бинг хийх хялбар  аргыг танилцуулъя.

Ердөө хоёрхон найрлага бүхий энэхүү бинг гадил-өндөг, бууцай-өндөг, амтат төмс-өндөг, хулуу-өндөг гэх мэтээр төрөлжүүлэн  хийгээрэй. 

Бэлтгэх хугацаа:                   5 минут

Хийх хугацаа:                       8 минут

Нийт хугацаа:                        13 минут

Төрөл:                                    Өглөөний цай

Гарал:                                     Америк

Гарах тоо хэмжээ:                 6 жижиг бин

Калори:                                  19 ккал

Picture2

Найрлага:

  • Боловсорч гүйцсэн гадил жимсний нухаш-1/4 аяга 
  • Өндөг-1 ширхэг
  • Хүнсний сода-1/8 халбага  (хийхгүй байсан ч болно)
  • Цөцгийн тос, эсвэл хоол хийхэд зориулсан бусад тос
  • Алимны соус, тараг, эсвэл хэрчсэн жимс зэргийг нэмж амталж болно.

Хийх аргачлал:

  1. Цахилгаан зуухаа асаан, дунд зэргийн халуун дээр нь тааруулна. Дээр нь хайруулын тавгаа тавьж, цөцгийн тос, эсвэл шарах зориулалтын бусад тос хийж халаана.
  2. Дунд зэргийн аяганд гадилыг (хэрэв хулуу, амтат төмс хийхээр бол урьдчилан жигнэж болгосон байна) сэрээгээр бяцалж нухаад дээр нь өндөг хийж сайтар холино. Зуурмаг шингэвтэр болсон байх ба хүсвэл бүхэл үрийн болон улаан буудайн гурил бага зэрэг нэмнэ.
  3. Тосоо хайруулын тавгийн суурийг бүрхтэл сайн тараана. Ингээд зуурмагнаасаа нэг, нэг халбагаар тосондоо хийж, шаргал болтол нь зөөлөн галаар ойролцоогоор нэг минут орчим жигнэнэ.
  4. Болгоомжтой эргүүлээд, нөгөө талыг дээр заасан аргаар жигнэн болгоно.
  5. Ингээд хайруулын тавгаас гарсан шинэхэн бингээ алимны соус, цөцгий, тараг, жимс зэргээр нэмж амтлаад бяцхан үрийнхээ өглөөний цайнд бариарай. Амжилт хүсье.

Picture3

 

Тэжээллэг чанар:

Калорийн агууламж:             19 ккал

Нүүрс ус:                               2 гр

Уураг:                                     1 гр

Өөх тос:                                 1 гр

Ханасан өөх тос:                   1 гр

Ханаагүй өөх тос:                 1 гр

Холестерол:                           27 мг

Натри:                                    33 мг

Кали:                                      44 мг

Эслэг:                                     1 гр

Элсэн чихэр:                          1 гр

А аминдэм:                            46 IU

Витамин С:                            1 мг

Кальци:                                  5 мг

Төмөр:                                    1 мг

Top of Form

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол