Толигор арьсанд үнэтэй бүтээгдэхүүн чухал бус, харин...

| Нийтэлсэн Apr 5, 14:02 | Гоо сайхан

Үзсэн : 332

Толигор, чанга арьстай байхад брэндийн үнэтэй бүтээгдэхүүн худалдан авахаас илүү өдөр тутмын зөв дадал, зуршил хамгийн их нөлөөтэй. Нүүрний иогоор алдартай Фүмико багш арьсаа залуу хэвээр хадгалахын тулд  дараах дадлуудыг өдөр тутамдаа хэвшүүлэхийг зөвлөжээ.

Сандлын гуравны нэгт суух

  zovqnews

Олон хүн хүзүүгээ нугдайлган, нуруугаа бөгтийн сууснаасаа болж хуян нь хөөрч, бие нь тавгүйрхдэг. Хүзүү чихний үрчлээ ч үүнээс үүдэлтэй. Зогсох үед хүний мөр, цээж тэнэгэр, өвдөг чанга, гэдэс бага зэрэг татсан, нуруу хэт хотойгоогүй байх хэрэгтэй. Харин суухдаа хоёр хөлөө ижил шугамд, улаар нь газар бүтэн тавьж, толгой, нуруу, хүзүү цэх нэг шугамд, гэдэс таталттай байх бөгөөд сандлын гуравны нэгт сууна. Зөв сууж, зогсох дадлыг дээрх байдлаар хэвшүүлснээр хүзүүний үрчлээний 30 хувь аяндаа арилдаг аж.

Зөвхөн дээш чиглэлд түрхэх

                           ыоши

Тоник, серум, тос гэхчлэн нүүрэндээ түрхэж буй бүхий л бүтээгдэхүүнийг эрүүнээсээ хоёр тийш, дээш чиглэлд өргөх маягаар товшиж хэрэглэнэ. “Газрын татах хүчний чиглэл”-д түрхээд байвал арьс тань улам л унжих нь. Угаахдаа ч хүзүүнээс, дух хүртэл тойрог маягаар хөөсөн савангаараа массажилаарай.

Нарны шилийг үнэнч анд болгох

                      1                      277527162_3172160763031125_2172079287381114294_n

Олонх бүсгүйчүүдийн зовнил бол духны голын 11 хэлбэрийн, нүдний эргэн тойрон дахь цацраг үрчлээ юм. Энэ нь байнга онийж хардгаас үүдэлтэй. Иймд нарны шилийг тогтмол зүүх нь уг асуудлыг шийднэ.

Үргэлж инээмсэглэх

                       оо                   рр

Хацар унжихаас сэргийлэх шалгарсан арга бол инээмсэглэх. Таны аз жаргалын дааврыг нэмэгдүүлэхийн хамт хацар завьжны хэсгийг өргөж, цоглог төрх бэлэглэнэ.

Хуйхны массаж тогтмол хийх

    easy-scalp-massage-blood-circulation-1

Орой бүрийн арьс арчилгааныхаа дараа урдаас, хойш чиглэлд хуйхаа тогтмол таван минут массажлах нь цусны эргэлтийг сайжруулан, өдрийн ядаргааг тайлж, нүүрний арьсийг тэнийлгэнэ. Ингэхдээ хурууны өндөг юмуу, зориулалтын сам ашиглаарай. Хаш чулуун юм уу, мөнгөн сам тархи мэдрэлийн ядаргаанд хамгийн сайн хэмээн мэргэжилтнүүд зөвлөдөг.

Сормуусаа будахдаа хөмсгөө өргөхгүй байх

                      277518861_805140810466475_1751753454945045820_n                 277683387_696100261437708_311807715105772171_n

Бид аль хэсгийн арьсаа их хөдөлгөж байна яг тэнд үрчлээ тогтдог. Иймд нүүрний арьсаа үрчийлгэхгүй байхыг хичээгээрэй. Сормуусаа будахдаа дух, хөмсгөө өргөхгүйн тулд дээд зовхио хуруугаа өргөхөд л болно шүү дээ.

Шүдээ зөв угаах

                    277422265_730492988318684_5281043667995007877_n                      277374460_3171737893107745_2134893072414759733_n

Түгээмэл гаргадаг бас нэгэн алдаа бол шүдээ угаахдаа тухайн талын завьжаа өргөдөг аж. Инээж байгаа мэт хоёр талаа жигд өргөж шүдээ угаах нь хацрын үрчлээ үүсэхээс сэргийлнэ.

Зөв дэр сонгоорой

дэр

Том, өндөр дэр нь хүзүү, нүүрэнд үрчлээ нэмдэг. Түүнчлэн гадаргуу дээрх бичил бактери арьс бохирдуулдаг. Иймд хонхойлгож хэлбэрт оруулах боломжтой жижиг дэр сонговол сайн. Дагзыг хэт дээш өргөхгүй, хүзүүн дороос л ивсэн байхад болчихно. Өөрсдөө шар будаа, цайны шаар, арвайтай дэр хийсэн ч болно. Ийм төрлийн дэрнүүд тархи, мэдрэлийг амрааж сайхан унтахад тусалдаг. Торгомсог материалтай байвал арьсанд сөрөг нөлөөгүй.

Өглөө, оройд хоёрхон минут зарцуул

Өдөр тутмын арчилгааныхаа дараа хоёрхон минутад хацар, зовхи өргөх даралтат массаж хийж хэвших нь өглөө, оройд арьсаа гэрэлтсэн, толигор чигээр нь хадгалахад тустай.

Хоёр талын араагаараа зажлах

Ихэнх хүмүүс хооллохдоо баруун талын араагаа голдуу зажилж иддэг байна. Хоолоо аль болох олон удаа, хоёр араагаараа ээлжлэн зажиллах нь нүүрний тань тэгш хэмийг хадгална.

Өдөр бүр нүүрний иога хийгээрэй

190940-face

“Нүүрний иога хийж эхэлсэн цагаас тэр насандаа гацах болно” хэмээн мастер багш нар хэлдэг. Үнэтэй бүтээгдэхүүн худалдан авахаас урьтан өөртөө 15 минутыг иога хийхэд зарцуулаарай. Ингэхдээ мэргэжлийн багшаас зөвлөгөө авах нь чухал. Мөн дээрх зөвлөмжүүдийг хэрэглэж, залуу сайхан арьсаа насан туршдаа хадгалаарай.

 

Эх сурвалж: “Face yoga method”  хуудас

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол