Инстаграмын хамгийн “үнэтэй” одод

| Нийтэлсэн May 4, 12:12 | Сонин хачин

Үзсэн : 347

Сошиал медиа өндөр хөгжсөн өнөө үед хүн бүр цахим хуудсаараа дамжуулан орлого олох боломжтой болсон. Тэгвэл уг ажлаа “тултал” хийдэг олны танил хүмүүсийг танилцуулъя.

1. К.Роналдо (1 сая ам.доллар)

Хөлбөмбөгийн супер од К.Роналдог спорт сонирхдоггүй хүмүүс ч андахгүй. Түүнийг Инстаграмд 428 сая хүн дагадаг нь дэлхийд №1 үзүүлэлт юм. Бусад одтой харьцуулахад Роналдо харьцангуй их сурталчилгаа оруулдаг бөгөөд нэг сториноос дунджаар 620 000 ам.доллар авдаг. Харин түүний Инстаграмд өөрийн постоо оруулахын тулд нэг сая ам.доллар төлөх хэрэгтэй аж.

screen-shot-2017-11-30-4

2. Дуэйн Жонсон (840 000 ам.доллар)

“The Rock” буюу Дуэйн Жонсон холливудын хамгийн “үнэтэй” эрэгтэй жүжигчин билээ. Түүний Инстаграм нь ч маш өндөр өртөгтэй аж. “WWE”-ийн тамирчин байсан “The Rock”-ийн нэг сторины үнэ дунджаар 505 000 ам.доллар бол постных нь үнэ 840 ам.доллар аж.

the-rock-sundance-1024x658

3. Ариана Гранде (830 000 ам.доллар)

Америкийн дуучин, жүжигчин, ая зохиогч бүсгүйг 304 сая хүн дагадаг. Хоёр удаагийн Грэммийн шагналт бүсгүйн гаргасан “бүх” дуу дэлхий даяар хит болдог. Түүний сторигоор дамжуулж бараа, бүтээгдэхүүнээ сурталчлахыг хүсвэл 500 000 ам.доллар төлөх хэрэгтэй. Харин нэг пост оруулахад 830 000 ам.доллар танаас гарна.

how-to-increase-followers-on-instagram-2

4. Кайли Женнер (820 000 ам.доллар)

Алдарт Кардашианы гэр бүлийн хамгийн залуу од Кайли Инстаграмын дагагчийн тоогоороо дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгддэг. 2019 онд дэлхийн хамгийн залуу тэрбумтан болсон эл бүсгүйн гол орлого нь түүний гоо сайхны брэнд болох “Kylie beaty”-ээс нь бүрддэг байна. Кайлигийн Инстаграм пост, сторины үнэ дунджаар 491 000-820 000 ам.доллар аж.

75207248_527672138034755_420378365050261927_n

5. Селена Гомес (806 000 ам.доллар)

Арван настайдаа анх “Barnley and friends” цувралд тоглосноор түүний замнал эхэлжээ. Хожим дуучин болж жүжигчний карьераа орхисон бүсгүйн дагагчийн тоо 311 сая аж. Тэрбээр өөрийн цахим хуудсанд сурталчилгаа байршуулахдаа 483 000 - 806 000 ам.долларын төлбөр авдаг.

Screen-Shot-2016-07-22-at-12.01.12-PM

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол