Эрчүүдээ цуйвангаас өөр хоолоор дайлъя

| Нийтэлсэн Mar 22, 4:04 | Lifestyle

Үзсэн : 405

274605998_720627409100331_1903973394912607276_n

Ихэнх хоолны зөвлөгөө, жор бүсгүйчүүдэд, тэдний эрүүл мэнд, гоо сайханд чиглэсэн байдаг нь нууц биш. Тэгвэл бид энэ удаад эрчүүддээ зориулж, баярын ширээг нь чимэх удон гоймонтой амтат хуургыг хэрхэн, хялбар аргаар хийхийг зөвлөв.

Монгол эрчүүдийн олонх нь аминдэм, эрдэс баялгаар сайн хоол, хүнс сонгохоосоо илүү “их хоолонд” дуртай байдаг нь нийтлэг. Тэр дундаа цуйван.

Энэхүү үндэсний зооггүйгээр монголчуудыг төсөөлөх аргагүй ч байнга цуйван идэх нь эрүүл мэндэд муу нөлөөтэйг анхаарахад илүүдэхгүй. Яагаад гэвэл цуйван нь аминдэм багатай, нүүрс ус ихтэй тул гэдэс дүүргэхээс цаашгүй гэсэн үг. Тиймээс гэртээ, гадуур хооллох бүртээ ч байнга цуйван идэлгүй, өөр нийтлэг бус хоол сонгож байгаарай. Ингээд удон гоймонтой амтат хуургаа хийцгээе.   

Орц (2-3 хүн):

  1. Удон гоймон- 3 ш
  2. Үхрийн мах- 200 гр
  3. Бууцай- 1 ш
  4. Нарийн мөөг- Идэх хэмжээгээр
  5. Лууван- 1 ш (том)
  6. Сонгино- ½
  7. Саримс- 3 хумс
  8. Сармисны гол- 2ш (хийхгүй байсан ч болно)
  9. Давс
  10. Соё соус

Бэлтгэх дараалал:

  • Нарийн угааж, ногоонуудаа цэвэрлэнэ.
  • Саримсны голоо ойролцоогоор хоёр см орчим хэрчинэ.
  • Луувангаа уртааш нь голлон хувааж, нимгэн хэрчинэ.
  • Саримсаа бяцлан, жижиглэн хэрчинэ.
  • Сонгиноо уртааш нь нимгэн хэрчинэ.
  • Махаа хавтгай, нимгэн хэрчинэ.

Хийх заавар:

  • Бага зэргийн тос хийнэ.
  • Сонгино, саримсаа хийн, хуурна.
  • Луувангаа бага зэргийн зөөлөртөл нь хуураарай.
  • Махаа хийн, хамтад нь хуурна.
  • Саримсны гол, нарийн мөөг, бууцайгаа ч мөн хийж хутгана.
  • Давс амтлагаагаар
  • Соё соус 50 гр хийгээрэй.
  • 100 гр ус нэмнэ.
  • Удон гоймонгоо гурван минут өөр саванд буцалгана.
  • Гоймонгоо болсны дараа шүүгээд, хуурганыхаа шөлийг ширгэхээс өмнө шууд хийгээд, таглан хэдэн минут жигнэнэ.
  • Шөл нь бүрэн гүйцэт ширгэсний дараа, галаа унтрааж,  амтат сайхан хуурга бэлэн болно.

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол