Амралтын өдрийн амттан- Цагаан шоколадтай чийзкэйк

| Нийтэлсэн Apr 13, 11:11 | Lifestyle

Үзсэн : 290

Хоолны дараа амттан хүртэх нь нэгэн төрлийн таашаал. Бусад оронд энэ нь хоолны нэг соёл болсон байдаг. Амралтын өдрөөр цагаан шоколадтай чийзкэйк хийх хялбар арга зааж өгье. Оройн хоолны дараа идэх тул өглөөгүүр хийвэл тохиромжтой.

Орц:

Жигнэмэг 300 гр
Цөцгийн тос 150 гр
Цагаан шоколад 400 гр 
Чийз бяслаг(филадельфи) 300 гр 
Маскарпоне 250 гр 
Цөцгий 300 гр
Гүзээлзгэнэ,эсвэл бөөрөлзгөнө 200 гр 

51349

Хийх арга:

1. Жигнэмгийг саванд хийж, сайтар нунтаглана. Дараа нь цөцгийн тосоо нэмээд дахин хутгаарай.

2. Дээрх зуурмагаа 23 см-ийн диаметр бүхий бялууны суурь тавган дээр тос түрхэж, эсвэл зориулалтын цаас тавьж, жигд тараана. Үүний дараа хөргөгчинд 30 минут байлгах хэрэгтэй.

3. Шоколадыг халуунд тэсвэртэй шилэн аяганд жижиглэн хийж, зөөлөн гал дээрх савтай усанд барьж хайлуулна. Наалдуулахгүйн тулд үе үе хутгаарай. Ингээд 10 минут хөргөөд дараагийн орцонд ашиглана.  

4. Энэ хооронд цөцгий, бяслаг, маскарпоноо хамтад нь цахилгаан холигчоор хэлбэрт ортол нь сайн холино. Үүн дээрээ хайлсан шоколадаа хийж ч болно. Эсвэл кейк бүрэн биежсэний дараа дээгүүр нь асган бүрхүүл үүсгээрэй.

5. Хөргөгчнөөс жигнэмгийн сууриа гарган, зуурмагаа хийж, жигд  тараана. Ингээд буцаагаад хөргөгчинд хийж, дор хаяж зургаан цаг байлгана. Эцэст нь хүссэн жимсээрээ чимэглээд, таны гарын амттан бэлэн болно.
 

Эх сурвалж: bbcgoodfood

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол