Чемоданаа бэлдээрэй: Хорио цээрээ цуцалсан орнуудтай танилцъя

| Нийтэлсэн Apr 13, 10:10 | Аялал жуулчлал

Үзсэн : 312

“Ковид-19”-ийн тархалт буурч байгаатай холбогдуулан дэлхийн улс орнууд хөл хориогоо сулруулж, зарим нь жуулчдад хилээ бүрэн нээжээ. Хэрэв та хилийн дээс алхахаар зэхэж буй бол доорх мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.

Индонез

Тус улс гуравдугаар сарын 21-нээс вакцин хийлгэсэн гадаадын бүх иргэнийг хилээрээ нэвтрүүлж эхэлжээ. Гэхдээ “Ковид-19”-ийн шинжилгээний хариу нь сөрөг гарсан хүн л Индонезийг зорих нь.

vet

Вьетнам

“Өсөх луугийн орон” гэгдэх энэ улс  гуравдугаар сарын 16-наас хорио цээрийн бүх дэглэмээ цуцалсан боловч ирэх гийчдээс коронавирусийн шинжилгээний сөрөг хариуг шаардаж байна.

An-Indonesian-Travel-Guide-for-Beginners

Британи

Гуравдугаар сарын 18-наас туршилтын байдлаар цар тахлын үеийн аялал жуулчлалын бүх хязгаарлалтыг “зөөлрүүлж” эхэлжээ. Тэнд амны хаалт заавал зүүхийг шаардахгүй. Түүнчлэн зочид буудлын хорио цээрийн бусад дэглэмээ ч цуцалсан аж. Гэвч британичууд цар тахлын нөхцөл гэнэт өөрөөр эргэвэл ”байлдааны” бэлэн байдлын төлөвлөгөөгөө боловсруулсан байна.

england

Өмнөд Солонгос

Тус улсын Засгийн газар өнгөрсөн сарын 21-нээс эхлэн хорио цээрийн дэглэмээ цуцалсан. Гэсэн ч Солонгосын  Эрүүл мэндийн газраас хилээр нэвтэрсэн иргэд эхний долоо хоногтоо түргэвчилсэн шинжилгээ өгөхийг шаардаж байгаа аж.

kor

Ирланд

Энд гуравдугаар сарын 6-наас хойш аялал жуулчлалын бүх хязгаарлалтаа цуцалжээ. Ирланд улс гадны зочдоос вакцин хийлгэснийг нотлох бичиг баримт, шинжилгээний сөрөг хариуг бусдын адил “нэхэх” юм байна шүү.

irel

Израиль

Израиль улс гуравдугаар сарын 1-нээс эхлэн бүх жуулчдыг хүлээн авахад бэлэн болсон байна. Тус улсыг зорих гэж буй бол PCR шинжилгээний сөрөг цаасаа “өвөртлөх”-өө мартуузай.

israel-travel

Норвеги

Эл улс амны хаалт зүүх, тусгаарлах дүрмээ ч цуцалсан ба хоёрдугаар сарын 12-ноос  гадаад жуулчдаас “Ковид-19”-тэй холбоотой аливаа бичиг баримт, шинжилгээ шаардахаа больжээ.

norr

Шинэ Зеланд

Тус улс тавдугаар сарын 1-нээс Малайз, Сингапур, Британи, АНУ зэрэг 60 гаруй орны жуулчдыг визгүй болгожээ. Гэхдээ жуулчид явахын өмнө “Ковид-19”-ийн шинжилгээний сөрөг хариутай байх ёстой. Эс бөгөөс тус улсад ирсэний дараа  эхний долоо хоногтоо хоёр удаа шинжилгээ өгөх шаардлагатай болно.

New-Zealand.jpg.optimal

Энэ мэтчилэн Австрали, Итали, Канад, Нидерланд, Энэтхэг улс ар араасаа жуулчдад тавьсан хязгаарлалтаа зогсоогоод байна.

Эх сурвалж: www-prestigeonline-com

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол