03,Oct 2023
| Нийтэлсэн Apr 7, 15:03 | Кино, жүжиг
Хорт хавдрын улмаас 2017 оноос кино урлагаас түр завсарласан БНСУ-ийн жүжигчин Ким Ү Бин “Our blues” 20 ангит киногоороо эргэн ирж буй. Тэрбээр ховор тохиолддог хорт хавдартай нь оношлогдсон ч эрчимт эмчилгээ хийлгэн, эдгэрсэн билээ. Тус кинонд тэрбээр найз бүсгүй Шин Мин А-тай хамт тоглосон ч хосуудын дүр бүтээгээгүй аж. Мөн жүжигчин И Бун Хюн, Ча Сэн Вон, Хан Жимин зэрэг жүжигчин тогложээ.
Киноны хэвлэлийн хурал өнөөдөр болсон байна. “Our blues”-ийн эхний анги ирэх бямба гарагт Солонгост гарч, улмаар “Netflix”-ийн кино санд орох аж.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ