газар өмчлөх, газар зохион байгуулах,
08,Dec 2023
| Нийтэлсэн Apr 12, 14:02 | НИЙГЭМ
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд зааснаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нийслэлд 700, аймгийн төвд 3500, сумын төв, тосгонд 5000 мкв хүртэл газрыг өмчлөх боломжтой юм.
Үүний дагуу нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас гуравдугаар сарын 28-наас эхлэн нэг сарын хугацаатай газар өмчлөх ажлыг эрчимжүүлэх аян эхлүүлжээ. Ингэхдээ шинээр газар олгохгүй бөгөөд зөвхөн одоо амьдарч буй гэрчилгээгүй газрыг нь өмчлүүлэх юм. Үүнд ихэвчлэн гэр хороолол болон зуслангийн бүсийн газрууд хамаарах аж. Өмчлөгч нь эзэмшиж буй газар, хашаагаа тухайн жилийн газар зохион байгуулах төлөвлөгөөнд тусгуулсан бол харьяа дүүргийн холбогдох албанд хандана. Хүсэлтийг нийслэл, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор батлах аж.
Газар өмчлөхөд иргэд доорх материалыг бүрдүүлсэн байх шаардлагатай.
o Газар өмчлөхийг хүссэн өргөдөл
o Иргэний үнэмлэхийн хуулбар
o Хаягийн тодорхойлолт
o Газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ кадастрын зургийн эх хувь
o Газрын төлбөр төлсөн тухай баримт
o Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт зэрэг багтана.
Үүнийг дүүргийн Газрын албанаас хянаж, нийслэлийн Засаг даргын захирамжийн төслийг өргөн барьснаар 90 хоногийн хугацаанд шийдвэрлэх аж. Уг захирамжийг үндэслэн, Улсын бүртгэлийн ерөнхий газраас газар өмчлөх эрхийн гэрчилгээ олгох юм.
Эх сурвалж: Нийслэлийн газар зохион байгуулалтын алба
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ