01,Oct 2023
| Нийтэлсэн May 2, 18:06 | Урлаг
“Зуны хот руу зугт” уриатай “Hot” фестиваль Элсэн тасархайд ирэх зургадугаар сарын 24-26-нд болох юм байна. Хотоос 300 км зайтай, аялал жуулчлалын бүс болсон тус газарт 10 мянга орчим хүн цуглуулж, нүсэр арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Тэмээгээр аялах, нисдэг тэргээр зугаалах, агаарын бөмбөлгөөр нисэх, элсний төрөл бүрийн спортоор хичээллэж, од дурандан, монгол ахуйтай танилцах гэхчлэн зочдыг уйдаахгүй олон сонирхолтой үйл ажиллагаа болох гэнэ. Амарч, зугаалахын зэрэгцээ байгальд хог хаяхгүй, замд аюулгүй зорчих зэрэгт зохион байгуулагчид анхаарч ажиллах аж. Тасалбарыг www.hotfestival.mn-ээр худалдах юм байна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ