Зун жуулчдыг уйдаахгүй нь

| Нийтэлсэн Mar 24, 5:05 | Урлаг

Үзсэн : 333

аялал ж

Нийслэлийн Аялал жуулчлал, Соёл урлаг, Биеийн тамир, спортын газар болон “Улаанбаатар” театрынхан хамтран аялал жуулчлалыг дэмжих зорилгоор 36 үйл ажиллагааг энэ онд зохион байгуулахаар төлөвлөжээ.

Тухайлбал, нийслэлийн Соёл урлагийн газраас олон улсын сонгодог урлагийн наадам, “Гэгээн муза”, монгол туургатны бүжгийн наадам, олон улсын кино фестиваль, “Жазз сити” хөгжмийн наадам, “Улаанбаатар венийн үдэш” бүжгийн цэнгүүн зэрэг 14 арга хэмжээ зохион байгуулах аж.

Харин нийслэлийн Аялал жуулчлалын газраас үндэсний болон олон улсын хоолны тэмцээн, мото уралдаан, морьт харвааны фестиваль, олон улсын марафон тэргүүтэй 10 гаруй үйл ажиллагаа төлөвлөсөн байна.

Тэгвэл нийслэлийн Биеийн тамир, спортын газраас зохион байгуулах ажилд “Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн тэмцээн, хөл бөмбөгийн бүх нийтийн аян болон “Улаанбаатар” олон улсын марафон зэрэг багтжээ.

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол