Хашаандаа олон наст зүлэг хэрхэн тарих вэ

| Нийтэлсэн May 4, 19:07 | Танин мэдэхүй

Үзсэн : 771 4

зүлэгр

Их хотын ая тухыг ногоон байгууламж хэр олон байгаагаар нь хэмждэг. Саяхан төв талбайд хөлбөмбөгийн тэмцээнд зориулж хиймэл ногоон зүлэг дэвссэнийг иргэд таашаасан. Хувийн эзэмшлийн газар, хашаагаа ч та ингэж зүлэгжүүлээд, зуны дулаахан орой суухад юутай таатай билээ. Тэгвэл хашаандаа олон наст зүлэг хэрхэн тарих зөвлөгөөг хүргэж байна.

1. Зүлэгжүүлэх газрын хөрсөө 15-20 см гүн хагалж, сийрүүлнэ. Ингэхдээ зориулалтын багаж, тармуур ашиглаарай.

2. Хагалж сийрүүлсэн хөрсний чулуу, хог хаягдал, зэрлэг ургамлын үндсийг маш сайн түүж цэвэрлэнэ.

3. Хогийн ургамлын үндэс, чулууг маш сайн түүсний дараа хөрсөө тэгшилж, жигд болгоно.

4. Уг талбайдаа хар шороо, үржил шимтэй хөрсийг нэмж 5-10 см-ээс багагүй зузаантай жигд тараана.

5. Бэлэн болсон хөрсөндөө олон наст зүлгийн үрийг жигд цацна. 20 ам метр талбайд нэг кг үр байхаар тооцоорой.

5. Үрээ элсээр хучих бөгөөд элсний зузаан нь нэг см байна.

6. Эцэст нь, даралт багатай цацруулагчтай хошуутай хоолой, эсвэл усны саваар зөөлөн бороожуулж усална. Хүйтэн өдрүүдэд өнгөгүй гялгар цаасаар хучвал ургалтыг түргэсгэх давуу талтай шүү.

7. Зүлгийг зөв технологиор суулган, өдөр бүр тогтмол усалбал 7-10 хоногийн дараанаас соёолж эхэлнэ.

Хашааныхаа зүлгийг хэлбэрт оруулан хадаж, тэгшлэх нь илүү эмх цэгцтэй, сайхан харагдуулдаг. Ингэхдээ 30-45 хоногт нэг удаа тэгшлэхэд болно. Олон наст зүлгийн үрийг нэг л удаа тарихад жил болгон ургадгаараа давуу талтай.

Танд амжилт хүсье.

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол