Зөвлөгөө: Хүүхдээ насанд хүрэгсдийн кино үздэгийг мэдвэл хэрхэх вэ

| Нийтэлсэн May 10, 13:01 | Сэтгэцийн эрүүл мэнд

Үзсэн : 432 4

Олон улсын судалгаагаар, хүүхдүүд дунджаар 8-9 насандаа томчуудын кино үзсэн байдаг аж. Тэдний 63 хувь нь санамсаргүйгээр анх удаа үзсэн байдаг бөгөөд судалгаанд оролцсон “үзэгчдийн” хамгийн жаахан нь таван настай байж. Мөн эцэг, эхчүүдийн бодол, бодит байдал ихэнхдээ зөрүүтэй байдгийг дараах баримт гэрчилжээ. Тэдний 75 хувь нь хүүхдүүдээ садар самуун кино хэзээ ч сонирхохгүй гэж боддогоо хариулсан ч хүүхдүүдийнх нь 53 хувь нь үзсэн гэдгээ нуугаагүй аж.

взрослое кино5

Дэлхийн нийт цахим хуудсын 12 хувь нь буюу ойролцоогоор 25 сая нь садар самуун мэдээлэл агуулдаг гэнэ. Томчуудын кино байршуулдаг хуудсуудын 10 зочин тутмын нэг нь 13-аас доош насных байдаг гэвэл та итгэх үү. Тэр дундаа хөвгүүдийн анх порно үзэж эхэлсэн нас нь хожмын бэлгийн харьцааны хандлага, зан үйлд нь сөргөөр нөлөөлөх магадлалтай тухай судалгаа ч байна. Тиймээс 12-13 нас хүртэл ийм кино, бичлэг үзэж болзошгүй байдалд нь хяналт тавих нь чухлыг мэргэжилтнүүд онцолжээ. Харин 13-аас дээш насны хөвгүүдийг садар самуун кино үзэхээс сэргийлж чадахгүй ч энэ нь бэлгийн боловсрол олж авах цорын ганц арга биш гэдгийг ойлгуулж чадна гэж үзэж байна.

НАСАНД ХҮРЭГСДИЙН БИЧЛЭГ ХҮҮХДҮҮДЭД ДАРААХ МЕССЕЖ ӨГДӨГ

-Харилцан зөвшилцсөн, аюулгүй секс чухал биш

-Хүчирхийлэл нь хэвийн зүйл

-Хайр, сэтгэл үүнд чухал биш

-Эмэгтэйчүүдэд хандах түрэмгий байдал бол хэвийн зүйл

ХЭРЭВ ТА ХҮҮХДЭЭ ИЙМ КИНО ҮЗЭЖ БУЙГ МЭДВЭЛ:

Тайван байж, буруутгалгүйгээр ярилцаарай. Өсвөрийнхөнтэй ийм киноны талаар ярилцах нь болзошгүй сөрөг нөлөөллөөс хамгаалах хамгийн сайн арга. Бэлгийн харилцааг сонирхож байгаа нь хэвийн зүйл, ичих асуудал биш гэдгийг ойлгуулаарай. Аливааг тэдний өнцгөөс харж буйг мэдвэл нээлттэй байх болно. Тэднийг яагаад үүнийг үздэг, ямар сэтгэгдэлтэй байгааг мэдэхийг хүсэж буйгаа хэл. Таны хүүхэд сексийн талаар илүү ихийг мэдэхийг хүссэндээ үзсэн бол илүү бодитой мэдээллийн эх сурвалж олоход нь туслаарай. Харин бэлгийн сэрэл өдөөх зорилгоор үзэж байвал хэдэн удаа, ямар төрлийнхийг сонирхдог талаар ярилцаж болно. Бэлгийн сэрэл өдөөх нь зөв боловч ийм төрлийн киног тогтмол ашиглах нь эерэг харилцаа бий болгож, таашаал авахад саад болдог гэдгийг хэлэх нь зүйтэй. Таны туршлагын талаар асуувал товч, шударгаар хариулах нь эргээд нээлттэй ярилцахад уриална. Хариултыг нь мэдэхгүй бол “Энэ талаар бодож байгаад дахин ярилцъя” гэж хэлээрэй.

ТЭДЭНД ЮУ ГЭЖ ОЙЛГУУЛАХ ВЭ

-Зарим насанд хүрэгч садар самуун зүйл үзэх дуртай байдаг учраас нөгөө хэсэг нь мөнгө олохын тулд ийм кино хийдэг. Зарим хүн өөр ажил олж чадахгүйгээс болж ийм кинонд тоглодог гэдгийг тайлбарлаарай.

-Өсвөр насныхны зарим нь ийм киноноос хүний бие ямар байх ёстой тухай ойлголттой болж магадгүй юм. Тиймээс ийм киноны жүжигчид болон энгийн хүмүүсийн бие адил биш, тэд хүмүүст таалагдахын тулд төрөл бүрийн мэс засал хийлгэдэг, хамгийн сайхан харагдах талаас бичлэгийг авч, засдаг тухай хэлэх нь зөв.

-Тэд хүчирхийлэлтэй зүйл дүрслэхдээ таашаалгүй байсан ч үүнийг сайхан байгаа мэтээр жүжиглэдэг. Үүнийг үзээд хүчирхийлэл, үл хүндэтгэх харилцаа ердийн зүйл шиг санагдаж магадгүй. Гэхдээ бодит амьдралд хэн нэгэнтэй дотно байхдаа халамж, хүндэтгэл үзүүлэх нь чухал. Тиймээс хамтрагчтайгаа хүссэн зүйлээ хийж буйдаа итгэлтэй байх ёстойг ойлгуул.

-Гадаад төрх байдал, бэлгийн харьцааны талаар хуурамч хүлээлт бий болгодог учраас хожим хайртай хүнтэйгээ учрахад ямар нэгэн байдлаар сөргөөр нөлөөлдөг. Ийм кино тогтмол үздэг өсвөр насныхан хүйсийн үүрэг, бэлгийн харьцааны талаар эрүүл бус ойлголттой болох магадлалтай талаар ойлгуулаарай.

 

Эх сурвалж: Хүүтэй аав, ээжүүдийн групп

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол