10,Jun 2023
| Нийтэлсэн Mar 25, 11:11 | Бусад
- 1655 оны энэ өдөр нэрт одон оронч Кристиан Хюгенс Санчир гаргийн дагуул Титаныг нээжээ.
- 1807 оны энэ өдөр боол худалдаахыг Англид хуулиар хориглов.
- 1918 оны энэ өдөр Бүгд Найрамдах Беларусь Ард Улсыг байгуулжээ.
- 1947 оны энэ өдөр Английн дуучин Элтон Жон мэндэлсэн байна.
- 1957 оны энэ өдөр баруун Герман, Франц, Итали, Бельги, Нидерланд, Люксембург улс нэгдэн, Европын эдийн засгийн зөвлөл байгуулсан түүхтэй.
- 1965 онд АНУ-ын Алабама мужийн Сельма хотод Нобелийн шагналт Мартин Лютер Кинг Нутгийн удирдлагын ордны гадна дөрвөн өдөр жагссаны эцэст хар арьст хүмүүс санал өгөх эрхээ энэ өдөр олж авчээ.
- 1969 оны энэ өдөр Жон Леннон, Йоко Оно нар Амстердам хотод байрлах "Орон дээрх энх тайван" зургаа авхуулжээ.
- 1975 оны энэ өдөр Саудын Арабын хаан Файсал сэтгэцийн өвчтэй ач хүүдээ буудуулан амиа алдсан байна.
- 1979 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннедигийн нэрэмжит сансар судлалын төвөөс бүрэн угсарсан анхны хөлөг болох “Колумбиа”-г хөөргөв.
- 1996 оны энэ өдөр Европын холбооны зөвлөл галзуу өвчтэй үхрийн махыг худалдахыг хоригложээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ