Зөгий уствал хүн төрөлхтөн сүйрэх аюултай

| Нийтэлсэн Mar 10, 7:07 | Редакцын булан

Үзсэн : 516

Биологийн төрөл зүйл доройтох нь бидэнд хэрхэн нөлөөлөх вэ?

maxresdefault

Зөгий уствал хүн төрөлхтөн хүнсний хангамжийнхаа ихэнх хувийг алдана гэсэн судалгаа бий. Учир нь дэлхийн хүн амын 90 гаруй хувийг тэжээдэг 100 нэр, төрлийн ургамлын 70-д нь зөгий дангаараа тоос хүртээдэг байна.

Биологийн төрөл зүйлийг тодорхой газар нутаг дахь ген, зүйл, экосистемийн нийлбэр гэж тодорхойлдог. Хамгийн жижиг нэг эст организмаас хамгийн том амьтад ч бүрдүүлнэ. Ой мод сүйтгэх явдал, хотжилт, газар тариалан зэрэг хүний ​​оролцооны улмаас экосистем болон түүний зүйлүүд устаж үгүй болдог. Үүнийг биологийн төрөл зүйлийн алдагдал гэнэ.

Одоогийн байдлаар дэлхий дээрх биологийн нийт төрөл зүйлийн дөнгөж 14 хувийг нь нээгээд байна. Гэтэл сүүлийн 50 жилд бид үүний 60 гаруй хувийг нь алдсан гэсэн тооцоо бий. Орчин үеийн болон уламжлалт анагаах ухаанд хэрэглэдэг ургамлын тал хувийг 2050 он гэхэд алдах магадлалтай.

Биологийн төрөл зүйл цөөрөх нь бидэнд ямар хор, уршигтай вэ?

ДЭМБ-ын Хүрээлэн буй орчныг хамгаалах газрын захирал Мария Нейрагийн дүгнэснээр бидний эрүүл мэнд нь хүний амин чухал хэрэгцээг хангагч экосистемийн нөхцөл байдалтай нягт холбоотой ажээ.

Төрөл зүйлийн доройтол нь зөвхөн экосистемээр зогсохгүй, хүн төрөлхтний оршин тогтнолд заналхийлж байгаа аж. Уур амьсгалын өөрчлөлт гэхэд л зөгий болон бусад нүүдлийн тоос хүртээгчдийг аюулд хүргэж байгаа гэнэ. Хэрэв бид зөгийг алдвал хүнсний хангамжийнхаа ихэнх хувийг мөн алдана.

Ийнхүү нэг төрөл зүйл мөхөх нь нөгөөд нөлөөлсөөр гинжин хэлхээ үүсгэн, дэлхийн олон экосистем устахад хүрдэг байна. Хүн амын тоо өсөн нэмэгдэж буй энэ цаг үед бид биологийн төрөл зүйлст тулгарч буй асуудлыг “нүдээ аниад” орхиж болохгүй юм.

Байгалийн унаган төрх, биологийн төрөл зүйлийг хамгаалж үлдэхийн тулд бид дор бүрнээ юу хийж чадах вэ?

1. Хогоо дахин боловсруулахад бэлдэн, ялгаж хэвших

2. Худалдан авалт хийхдээ ховордож буй болон ховордох эрсдэлд орж буй амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн авахгүй байх

3. Цахилгаан, байгальд ээлтэй тээврийн хэрэгсэл сонгох, алхах, дугуй унах, нийтийн тээврээр зорчих

4. Амьтдын амьдрах орчныг бохирдуулахаас сэргийлэн, хамгаалах

5. Хуванцар хэрэглээнээс аль болох татгалзах

6. Кофены шаар, ногооны хальс гэх мэт органик хаягдлаа бордоо болгон ашиглах

7. Байгаль орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад сайн дурын ажил хийж, хувь нэмэр оруулах, хандив өргөх боломжтой.

Эх сурвалж: Interestingengineering.com

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол