Жоел Эмбиид Францын иргэн болох хүсэлтэй

| Нийтэлсэн May 3, 10:10 | СПОРТ

Үзсэн : 367

16515316507434

NBA-ийн супер од, камерон залуу Жоел Эмбиид иргэншлээ сольж, Францын төлөө тоглох хүсэлтэй байгааг тус улсын хэвлэлүүд мэдээлж эхэллээ. Эх сурвалжуудын хэлж буйгаар “Philadelphia 76ers” багийн од аль хэдийн иргэн болох хүсэлтээ тус улсад өгсөн бөгөөд ирэх зургадугаар сард эцэслэн шийдвэрлэгдэх аж.

Хэрэв Эмбиид Францын иргэн болбол 2024 онд Парис хотод зохиогдох зуны олимпод нутгийн эзэд гол “фаворит”-уудын нэг болох нь дамжиггүй.

Ташрамд сонирхуулахад, Эмбиидийн “Philadelphia 76ers” баг 2021-2022 оны NBA-ийн play off-ын II шатанд шалгараад байгаа. Мөн тэрбээр энэ улирлын үнэ цэнтэй тоглогчийн шагнал хүртэх магадлал хамгийн өндөр аж.

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол