Жирэмслэхээс хамгаалах эмийг эрчүүд уудаг болно

| Нийтэлсэн Mar 25, 15:03 | Эрүүл мэнд

Үзсэн : 528

АНУ-ын Миннесотагийн их сургуулийн эмзүйчид эрчүүдэд зориулсан, жирэмслэхээс хамгаалах дааврын бус эм бүтээхээр ажиллаж байна. Өмнө нь үүнтэй ижил үйлчилгээтэй дааврын эмийг хэд хэдэн удаа эмнэл зүйн туршилтад оруулсан ч амжилт олоогүй аж. Учир нь тестостерон даавар агуулсан ийм эм нь сэтгэл зүйн хямрал, жин нэмэх, бэлгийн дур хүслийг бууруулах зэрэг сөрөг үр нөлөөтэй байжээ.

Хулганад хийсэн туршилтаар дээрх шинэ эм жирэмслэхээс 99 хувь хамгаалсан бөгөөд ямар нэгэн хор нөлөөгүй болохыг судлаачид тогтоосон байна. Эмийг зогсоосноос 4-6 долоо хоногийн дараа нөхөн үржихүйн үйл ажиллагаа нь хэвэндээ орсон аж. Энэ оны сүүлчээр тус эмийг хүнд туршихаар төлөвлөж буй гэн.

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол