Жимс, жимсгэнийн суулгац үржүүлгийн төвийг аймгуудад байгуулах шаарлагатай

| Нийтэлсэн Apr 14, 14:02 | Гол бичвэр

Үзсэн : 263

Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал, газар тариалан” үндэсний чуулган хоёр дахь өдрөө “Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, зоорийн аж ахуй эрхлэгчдийн зөвлөгөөнөөр үргэлжилж байна.

“Атрын IV аян, эх орны эрүүл хүнс” уриатай тус зөвлөгөөнийг хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, улаан буудай, гурил, гурилан бүтээгдэхүүн, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн тариалалтыг нэмэгдүүлж, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилгоор зохион байгуулж буй.

Өнгөрсөн онд 338 аж ахуйн нэгж, 2511 иргэн 6686 га талбайд жимс, жимсгэнэ тариалж, 3760 тонн ургац хураан авчээ. Энэ нь хүн амын жилийн хэрэгцээний хоёр хувьд ч хүрдэггүй тул 20-24 мянган тонн жимс импортолжээ.

Манайхан чацаргана, үхрийн нүдний суулгацыг дотооддоо үйлдвэрлэдэг бол Монголд тариалах боломжтой алим, чавга, интоор зэрэг жимсний суулгацын 95 гаруй хувийг гадаадаас авдаг гэнэ. Иймд жимс, жимсгэнийн суулгац үржүүлгийн төвийг аймгуудад байгуулж, баталгаат сортын суулгацыг нэмэгдүүлэх шаарлагатай аж.

Мөн “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд жимс, жимсгэнийн талбайг 13.5 мянган га-гаар нэмэгдүүлэх зорилт тавьжээ. Зорилгодоо хүрэхийн тулд 24 сая ширхэг жимс, жимсгэнийн мод, 21.8 мянган километр талбайд ойн зурвас байгуулах, нийт 128.2 сая мод тарихаар төлөвлөсөн байна.

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол