10,Jun 2023
| Нийтэлсэн Mar 25, 18:06 | ДЭЛХИЙ
Дуулиант гэмт хэргийн эзэн, Британийн тэрбумтан агсан Жеффри Эпштейн нь хувийн эзэмшлийн томоохон хоёр аралтай байсан. Түүний нэг нь болох “Педофил” нэрээрээ алдартай "Бяцхан Сент Жеймс" арлыг 125 сая ам.доллароор үнэлэн худалдаанд гаргах болжээ.
Еврей гаралтай Жеффри Эпштейн нь 2019 оны долдугаар сард бага насны охидыг бэлгийн мөлжлөгт татан оруулсан, сексийн наймаа хийсэн хэргээр буруутгагдаж Нью Йоркийн хуулийн байгууллагаас яллагдагчаар саатуулагдсан. Гэвч шүүх хурал болохоос өмнө хорих өрөөнд нас барсан түүнийг амиа хорлосон гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан билээ.
АНУ-ын Виржинийн арлуудын нэг болох "Бяцхан Сент Жемс" нь Эпштейний бэлгийн наймааны бүлэглэлийн гол үүр байсан тухай прокурорууд мэдээлж байсан юм. Эл арал дээрх эдлэн газартаа тэрбээр насанд хүрээгүй охидын шоу зохиож, ойр дотнын найз нөхөд тэрбумтнууд, алдартай хүмүүст үйлчлүүлэн, заримынх нь биеийг үнэлүүлдэг байжээ. Түүний үйлчлүүлэгчдийн дунд Английн хунтайж Эндрю хүртэл багтсан бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамптай ойрын найз байсан гэдэг.
Үзэсгэлэнт байгалиар хүрээлэгдсэн, 70 акр талбайтай "Бяцхан Сент Жемс"-ийн арал дээр тэрбумтны аварга харш, хувийн нисдэг тэрэг болон усан онгоцны зогсоол, зочид хүлээн авах тусгай хотхон, наран шарлагын гурван том газар байдаг аж.
Эпштейн нь энэхүү газраа 1998 онд 7.95 сая ам.доллароор худалдан авсан бол зэргэлдээ орших "Их Гэгээн Жеймс"-ийн арлыг 2016 онд өөрийн эзэмшилд оруулжээ. Эдгээр арлаа өмнө нь худалдаанд гаргахдаа 650 сая ам.доллароор үнэлж байсан аж. Тухайн үедээ тэрбээр үүнээс олсон орлогыг махчин амьтдад бариулж, нас барсан хохирогчдын ар гэрийнхэнд зориулна хэмээн “Wall Street Journal”-д мэдээлж байжээ.
Эх сурвалж:Dailynews
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ