Залуу судлаачдад зориулсан 10 мянган ам.долларын тэтгэлэг зарлалаа

| Нийтэлсэн Mar 10, 10:10 | Боловсрол

Үзсэн : 268

torgonii-zam

ЮНЕСКО-гоос торгоны замын соёл, өв уламжлал, ач холбогдлыг таниулах зорилгоор залуу судлаачдыг дэмжих тэтгэлэг зарлажээ. Хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “Залуу судлаачдын торгоны зам тэтгэлэг”-т 35-аас доош насны судлаачид хамрагдах боломжтой.

Тэтгэлэг горилогчид бүс нутаг ба олон улсын хамтын ажиллагаа, энх тайван, эв нэгдэл, тогтвортой хөгжлийг бий болгоход торгоны замын нөлөө, ач холбогдлыг харуулсан судалгааны ажил боловсруулах шаардлагатай юм байна.

Судалгаа нь аль нэг бүс нутаг, он цагаар хязгаарлагдахгүй бөгөөд торгоны замтай холбоотой шинжлэх ухаан ба технологи, худалдаа, эдийн засаг, хэл ба уран зохиол, шашин, үндэсний спорт, тоглоом наадгай, дуу, хөгжим зэрэг өргөн сэдвийг хамарсан байх аж.

Ирүүлсэн төслөөс нь хамаарч судлаачдаас 12-ыг нь шалгаруулж, тус бүр 10 мянган ам.долларын тэтгэлэг олгох гэнэ. Тэтгэлгийн материалыг энэ оны тавдугаар сарын 31-нийг дуустал silkroadsgrant@unesco.org цахим хаягаар хүлээн авч, шалгарсан хүмүүсийг ирэх есдүгээр сард зарлана гэжээ.
 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол