08,Dec 2023
| Нийтэлсэн Apr 22, 18:06 | ЭНЭ ӨДӨР
- 1516 оны энэ өдөр одоогийн Ингольштадт хотод шар айраг нэрэх орцыг батлав.
- 1564 оны энэ өдөр Английн нэрт зохиолч, яруу найрагч Уиллиам Шекспир мэндэлжээ.
- 1635 оны энэ өдөр АНУ-ын Бостон хотод улсын анхны сургууль байгуулагдав.
- 1661 оны энэ өдөр II Чарльзыг Английн хаан ширээнд залах ёслол болжээ.
- 1920 оны энэ өдөр Туркийн Үндэсний их ассемблей байгуулагдсанаар тус улс үндсэн хуулиа баталжээ.
- 1985 оны энэ өдөр Кока кола компани бүтээгдэхүүнийхээ баглаа, боодол, орц, найрлагыг шинэчлэн, "New coke" ундааг худалдаанд гаргав. Гэвч олон нийтийн шүүмжлэлээс шалтгаалан гурван сарын дараа эргүүлэн татсан байна.
- 2005 оны энэ өдөр YouTube-д хамгийн анхны дүрс бичлэгийг тавив. Энэ нь АНУ-ын Сан-Диего хотын нэгэн амьтны хүрээлэнд хийсэн "Me at the zoo" нэртэй бичлэг байжээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ