Энэтхэг Youtube-ийн 22 сувгийг хориглолоо

| Нийтэлсэн Apr 6, 16:04 | ДЭЛХИЙ

Үзсэн : 303

Энэтхэгийн Засгийн газар Пакистаны дөрөв болон дотоодын 18 Youtube сувгийг нутаг дэвсгэртээ гаргахыг хоригложээ. Учир нь энэхүү сувгуудыг БНЭУ-ын аюулгүй байдалд халдаж, худал хуурмаг мэдээлэл түгээж байна гэж үзжээ. Эдгээр сувгуудыг тус улсад нийт хоёр тэрбум 600 сая удаа үзсэн байна.

Энэтхэгийн Цахим хөгжил, харилцаа холбооны яамны мэдээлснээр дээрх 22 суваг нь хууль зөрчсөн учраас хаасан гэжээ. Мөн тус улсын түүхэнд анх удаа ийм олон Youtube суваг хааж байгаа нь энэ юм. Түүнчлэн 1-2 дугаар сард Энэтхэгт Alphabet болон Facebook-ийн 55 хуудсыг хааж байжээ. Учир нь 2021 оноос эхлэн тус улс шинээр баталсан харилцаа холбооны хуулиа дагаж мөрдөж буй аж.

YouTube-Logo

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол