Хувийн цэцэрлэгийн хувьсах зардлыг хоёр дахин нэмэхээр тодотгожээ

| Нийтэлсэн Apr 26, 21:09 | Улс төр

Үзсэн : 205

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаан болж, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг өрнүүлэв.

Засгийн газраас хүнсний хомстол, үнийн өсөлтөөс сэргийлэх, иргэдийн орлого, ажлын байрыг хамгаалах, нийгмийн баталгааг нь сайжруулах, цэцэрлэгийг хүртээмжтэй болгох зэрэг тулгамдсан асуудлуудыг үе шаттай шийдвэрлэхээр төсөвт тодотгол хийж буй аж.

Түүнчлэн хуулийн төсөлд:

– Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хувийн цэцэрлэгт олгох хувьсах зардлын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх. 2022-2023 оны хичээлийн жилд хүүхэд сугалаагаар цэцэрлэгт элсүүлдэг явдлыг зогсоох

– Нэг сая болон түүнээс доош төгрөгийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлоготой даатгуулагчдад бодит дэмжлэг үзүүлэх үүднээс төлсөн шимтгэлийг нь буцаан олгох. Ингэхдээ 2022 оны 5-12 дугаар сард нийгмийн даатгалын ажилтны төлсөн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох эрх зүйн зохицуулалт хийх

– Дотоодын хүнсний үйлдвэрлэлийг дэмжих хүрээнд хөнгөлөлттэй зээл олгож, импортын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн болох цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосыг 2022 он дуустал гаалийн албан татвараас чөлөөлөх

– Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулахын тулд олон нийтийн шууд хяналтад оруулах, бүтцийг шинэчлэх

– Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах хүрээнд хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай амьдарч, бизнес эрхлэх таатай нөхцөлийг үе шаттай бүрдүүлэхийн тулд гурван хувийн ипотекийн зээл олгох. Ингэхдээ урьдчилгаа төлбөрийн таатай нөхцөлтэй байх, хөдөө орон нутагт бизнес эрхлэхэд нь эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл олгох, татварын ялгавартай бодлогоор дэмжих зэрэг зохицуулалтыг тус тус оруулсан байна.

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол