01,Oct 2023
| Нийтэлсэн Mar 14, 15:03 | ДЭЛХИЙ
ОХУ-ын агаарын цэргийн хүчнийхэн Украины өмнөд бүсийн Мариуполь хотын эмнэлэг рүү гал нээжээ. Энэ үеэр хүүхэд болон төрөх, эмэгтэйчүүдийн тасгууд галд өртөн, нурсан байна. Халдлагын улмаас эмнэлгийн ажилтан, өвчтөн нийлээд 17 хүн шархдаж, нурангид хүмүүс дарагдсан байна. Одоогоор хүний амь үрэгдсэн тохиолдол бүртгэгдээгүй хэмээн орон нутгийн захиргаа нь мэдээлжээ.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский тус байгууламжид гарсан халдлагыг “Дайны гэмт хэрэг” хэмээлээ.
Түүнчлэн Харьков хотын ойролцоох орон сууцын барилга руу Оросын зэвсэгт хүчин шөнийн цагаар буудсаны улмаас дөрвөн хүн амиа алджээ. Тэдний хоёр нь хүүхэд байсан гэж Украины Онцгой байдлын алба (SES)-наас мэдээлэв. Халдлага Украины зүүн өмнөд хэсэгт орших Слобозанске тосгонд болсон аж.
Э.Номин
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ