Хүүхэд харах үйлчилгээний төв байгуулах ээжүүдэд 10 хүртэлх сая төгрөгийн хүүгүй зээл олгоно

| Нийтэлсэн Apr 26, 18:06 | НИЙГЭМ

Үзсэн : 1384 24

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас энэ онд долоон төрлийн хөтөлбөр хэрэгжүүлж буй. Эдгээр нь хөдөлмөрт бэлтгэх, аж ахуй эрхлэгчдийг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуучууд, эмэгтэйчүүд, ахмад настнуудын ажил эрхлэлтийг дэмжих болон “Ногоон ажлын байр” хөтөлбөр юм.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүний аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор 10, өрхийн үйлдвэрлэл эрхлэх хүсэлтэй ахмадуудад зориулж тав хүртэлх сая төгрөгийн зээлийг 24-36 сарын хугацаатай олгох гэнэ. Мөн ажлын байр шинээр бий болгож, хадгалахад 10 хүртэлх сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ. Үүнээс гадна эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, гэртээ удаан хугацаагаар хүүхдээ харж буй, бага насны хүүхэдтэй ээжүүдэд хүүхэд харах үйлчилгээний төв байгуулахад нь зориулж мөн 10 хүртэлх сая төгрөгийн зээл олгох болжээ.  

Эдгээр санхүүгийн дэмжлэгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэнээс бусад нь 24-36 сарын хугацаанд 100 хувь эргэн төлөх нөхцөлтэй, барьцаагүй, хүүгүй олгох аж. Иргэн, аж ахуйн нэгжүүд зээлийн хүсэлтээ харьяа аймаг, дүүргийнхээ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ирэх сарын 17-ны дотор гаргах юм байна.

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
  • Tseegii - [202.126.88.42]

    1 жилийн өмнө

    Hoorhon ymaa

    Хариулах
    Love
    Cry
    Anger
    laughing
    thinking
    confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол