08,Dec 2023
| Нийтэлсэн Apr 8, 17:05 | Чөлөөт цаг
Монголын урлагийн зөвлөлийнхөн 20 жилийн ойгоо “Амжилт, түүх бүтээсэн 20 жил” уриатай тэмдэглэж байна. Ойн хүрээнд өнгөрсөн жилүүдэд тус байгууллагатай тогтмол хамтран ажиллаж, тэдний хэрэгжүүлсэн олон улсын болон дотоодын төсөл, хөтөлбөрт амжилттай оролцож, соёл, урлагийн салбартаа тэргүүлж буй уран бүтээлчдийг онцлон жилийн турш хамтран ажиллахаар төлөвлөжээ. Найман салбарт нь хөгжим, бүжиг, кино, утга зохиол, гэрэл зураг, медиа болон дүрслэх урлаг, соёлын өвийн салбар багтаж буй.
Тэд гэрэл зургийн салбарын онцлох уран бүтээлчээр “Ц.Батзориг сан”-гийн гүйцэтгэх захирал, гэрэл зурагчин Д.Даваанямыг сонгожээ. Түүний бүтээл болон “Хүүхэд ба дуран” төслийн төгсөгчдийн хар, цагаан гэрэл зургийн үзэсгэлэнг “Улаан гэр” галерейд өнөөдөр дэлгэлээ.
Монголын урлагийн зөвлөлийнхөн “Хүүхэд ба дуран” төслийг гэрэл зургаар дамжуулан хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, өөрийгөө илэрхийлэх чадварт суралцуулах зорилгоор 2004-2010 онд хэрэгжүүлсэн аж.
Д.Давааням нь 2004 оноос хойш эл байгууллагатай хамтран ажиллаж, өөрийн мэдлэг, ур чадварыг гэрэл зураг сонирхогч хүүхэд, залууст зааж, гэрэл зургийн үнэ цэнийг олон нийтэд таниулсаар буй уран бүтээлч юм.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ