01,Oct 2023
| Нийтэлсэн Apr 25, 14:02 | НИЙГЭМ
Улсын том эмнэлгүүд эмчилгээ, мэс заслаараа мэргэшиж, төрөлжин хөгжсөөр ирсэн. Тухайлбал, тархи, зүрх, судас, мэдрэлийн мэс заслыг Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)-т дагнан хийдэг бол насанд хүрэгсдийн эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-т төвлөрүүлдэг. Харин эх, хүүхдийн нарийн мэргэжлийн эмчилгээ, үйлчилгээг ЭХЭМҮТ, хавдрынхыг Хавдар судлалын үндэсний төвд гэхчлэн эмнэлгүүд тусгайлан тусламж, үйлчилгээ үзүүлдэг билээ.
Хэдийгээр том эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүд энэ мэт дагнан мэргэшиж байгаа ч хамтран ажиллах талд хойрго хандсаар ирсэн нь үнэн. Эмнэлэг бүр өөрсдийн амбицтай, нэвтрүүлж, нутагшуулсан эмчилгээний арга, технологиороо өрсөлддөг гэхэд хилсдүүлсэн болохгүй. Үүнийг гэрчлэх жишээ ч цөөнгүй. Нэг эмнэлэгт хийгээд дадсан хагалгааг нөгөөх нь дангаараа хийх гээд бүтэлгүйтсэн тохиолдол ч гарч байлаа.
Тэгвэл сайхан мэдээ дуулгая. Хүүхдийн элэг шилжүүлэн суулгах эмчилгээг УНТЭ, ЭХЭМҮТ-тэй хамтран хийх болсноо саяхан мэдэгдэж, санамж бичигт гарын үсэг зурсан юм. Өмнө нь тус хоёр эмнэлгийнхэн гадаад эмч нартай хамтран уг мэс заслыг нэг бус удаа хийж байсан. Харин тэд албан ёсоор санамж үзэглэн, бие даан гар нийлэхээр болж буй нь энэ.
Хүүхдийн элэг шилжүүлэн суулгах эмчилгээг УНТЭ, ЭХЭМҮТ-тэй хамтран хийх болсноо саяхан мэдэгдэж, санамж бичигт гарын үсэг зурсан юм. Өмнө нь тус хоёр эмнэлгийнхэн гадаад эмч нартай хамтран уг мэс заслыг нэг бус удаа хийж байсан. Харин тэд албан ёсоор санамж үзэглэн, бие даан гар нийлэхээр болж буй нь энэ. ---
Уг санамжийн хүрээнд эмнэлгүүд цөсний замын төрөлхийн битүүрэл болон бусад эмгэгийн улмаас элэг шилжүүлэн суулгах шаардлагатай хүүхдүүдийг сонгох, мэс засал хийх, хагалгааны дараах эмчилгээ, хяналтыг хамтран гүйцэтгэх аж. Ингэснээр мэс заслын үр дүнг сайжруулах, өвчтөний амьдралын чанарыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтойг албаныхан онцолж байна.
ЭХЭМҮТ-ийн хяналтад жилд дунджаар элэгний архаг өвчтэй, гурван сайртайгаас 17 хүртэлх насны 150-180 орчим хүүхэд эмчлүүлдэг аж. Тэгвэл энэ онд тус эмнэлэгт 72 хүүхэд элэгний хатуурал оноштой хэвтэн эмчлүүлж буй гэнэ. Үүнээс 60 орчим хувь нь элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх заалттай болсныг ЭХЭМҮТ-ийнхөн хэллээ. Тэднээс 12 хүүхэд яаралтай хагалгаа хийлгэх жагсаалтад багтаад буй юм байна. Шалтгаан нь, цөсний замын төрөлхийн битүүрэл 90 хувийг эзэлж буй бол үлдсэн нь бусад оношийн улмаас эрхтэн шилжүүлэн суулгуулах заалттай болжээ.
ЭХЭМҮТ-ийн хяналтад жилд дунджаар элэгний архаг өвчтэй 150-180 орчим хүүхэд эмчлүүлдэг аж. Тэгвэл энэ онд тус эмнэлэгт 72 хүүхэд элэгний хатуурлын улмаас хэвтэн эмчлүүлж буй гэнэ. Үүнээс 60 орчим хувь нь элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх заалттай болсныг ЭХЭМҮТ-ийнхөн хэллээ. Тэднээс 12 хүүхэд яаралтай хагалгаа хийлгэх жагсаалтад багтаад байна. ---
Элэгний өвчин хүүхдүүдийн дунд энэ мэт элбэг тохиолдох болсон нь харамсалтай. Энэ нь олон шалтгаантай ч ихэнхдээ вирусийн, эмийн болон хоолны хордлогын улмаас нялхас элэгний архаг өвчтэй болж буйг албаныхан хэлж байна. Мөн ургийн халдварууд, цөсний замын үрэвсэл, бусад өвчний үед элэг гэмтэх, тодорхойгүй шалтгаанаар хатуурсан тохиолдол ч цөөнгүй аж.
Өдгөө 50 орчим хүүхэд элэг шилжүүлэн суулгуулах мэс засал хийлгэх заалттай байгаа аж. Уг эмчилгээний зардлын 90 хувийг улсаас санхүүжүүлж байгаа ч манай эмч нар эл мэс заслыг хүүхдэд хараахан бие даан хийж байгаагүй. Өмнө нь УНТЭ, ЭХЭМҮТ-ийнхөн БНСУ-ын “Асан” анагаах ухааны төвийн эмч нартай хамтран, найман сартайгаас 15 хүртэлх насны зургаан хүүхдэд элэг шилжүүлэн суулгасан нь амжилттай болж байв. Харин цаашид тус хоёр эмнэлэг хамтраад уг эмчилгээг бие даан хийх юм.
Дээрх санамж бичгийн хүрээнд хүүхдийн элэг шилжүүлэн суулгах эмчилгээг эх орондоо нутагшуулахын тулд эхлээд шаардлагатай бэлтгэл ажлууд болох хүний нөөцөө сургах, тоног төхөөрөмжөө сайжруулах, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцөө бүрдүүлэх зэрэгт багагүй хугацаа зарцуулна гэдгийг албаныхан хэллээ. Ямартай ч тун удахгүй энэ бүхний үр дүн гарч, гадаадад эрхтэн шилжүүлэн суулгах хүүхдийн тоо цөөрөх нь дамжиггүй. Хамгийн гол нь өвчтэй хүүхдүүдийг хугацаа алдахгүй эмчлэн, тэр хэрээр валютын урсгал ч багасах давуу талтайг эмч нар онцолж байна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ
DR. ADITY - [197.211.53.60]
8 сарын өмнө
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хариулах