Хүүхдийн урлан бүтээх төвийн багш нар үзэсгэлэнгээ дэлгэжээ

| Нийтэлсэн Apr 15, 12:12 | Уран зураг

Үзсэн : 294

Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн багш нар шилдэг бүтээлийн үзэсгэлэнгээ “Орд арт” галерейд дэлгэв. “Art&Craft-2022” үзэсгэлэнд уран зураг, баримал, сийлбэр, наамал гээд дүрслэх болон чимэглэх урлагийн бүх төрлөөр туурвисан бүтээл багтжээ. Үзэсгэлэнгийн шилдэг бүтээлээр III багийн уран бүтээлчдийн “Үнэр” сүрлэн наамал шалгарсан байна.

Уран зургийн багш Д.Ганболд, уран баримлын Б.Ичинхорлоо, арьсан урлал, уран дархны Э.Бямбасүрэн, уран хайчилбарын Т.Ганхуяг, хүүхэлдэйн бэлэг дурсгалын С.Оюунсайхан тэргүүтэй тус төвийн 10 гаруй багшийн бүтээлийг тус үзэсгэлэнгээс сонирхоорой. 11 дэх удаагаа олны хүртээл болж, жил бүр шинэ бүтээлүүдээр үзэгчидтэйгээ "уулздаг" эл үзэсгэлэн 14 хоног үргэлжилнэ.

278331746_3099999403547037_8941820580208259928_n

"Үнэр"

278367713_3099999663547011_2266040316528058280_n

"Гал голомт"

278449967_3099999816880329_6716417496533237459_n

"Гоо үзэмж"

278348304_3099297840283860_3356120498394599129_n

"Өв соёл"

278262932_3099298113617166_7086642612053669033_n

"Би хаана төрөө вэ"

278340294_3099999920213652_5311140764903798979_n

 

 

   

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол