Хүүхдийн галт тэрэг өнөөдрөөс аялалдаа гарах нь

| Нийтэлсэн Mar 31, 12:12 | НИЙГЭМ

Үзсэн : 632

6af8d9afb3c7ded50b2b0ce465953415 (2)

"Улаанбаатар төмөр зам" ХНН-ээс санаачлан, Дархан-Уул аймаг дахь “Хүүхдийн төмөр зам, сургалтын төв”-ийн дэргэд байгуулсан Монголын анхны хүүхдийн төмөр замын галт тэргийг өнгөрсөн оны аравдугаар сараас явуулж эхэлсэн билээ. Өвлийн улиралд үйл ажиллагаагаа түр зогсоогоод байсан тус галт тэргийг Дархан-Уул аймгийн “Миний монгол” цэцэрлэгт хүрээлэнд маргаашнаас явуулж эхлэх нь. Энэхүү галт тэрэг нь нийт 64 хүн суух хоёр вагонтой бөгөөд 2.2 километр төмөр замаар нэг удаа тойрохдоо 20 минут зарцуулдаг аж. Галт тэрэг даваа гарагт амарч, бусад өдрүүдэд цаг тутамд зорчигчдоо хүлээж авах гэнэ. Тасалбарын үнэ нь хүүхэд 3000, том хүн 4500 төгрөг юм байна.

 

  

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол