03,Oct 2023
| Нийтэлсэн Mar 16, 5:05 | Боловсрол
Орчин үеийн аав, ээжүүд хүүхдийнхээ боловсролд илүү анхаарч, янз бүрийн дугуйлан, сургалтад явуулахыг чухалчилдаг. Харин хүмүүжлийн тал дээр нь сул ханддаг. Тэгвэл та "бяцхан найз"-аа ирээдүйн хүчирхэг иргэн байгаасай гэж хүсвэл доорх энгийн дадал хэвшилд багаас нь сургаарай. Энэ нь бас таны уйгагүй хичээл, зүтгэлээс давхар хамаарахыг мартуузай.
1. Талархаж сургая
2. Мэндэлж сургая
3. Хайрлаж сургая
4. Хүндэлж сургая
5. Номонд дуртай болгоё
6. Идсэн аягаа угааж сургая
7. Эрт унтаж сургая
8. Тоглоомоо хурааж сургая
9. Гараа, шүдээ тогтмол зөв угааж сургая
10. Чихэр идсэний дараа давс, эсвэл содатай усаар амаа зайлж сургая
11. Цэвэр цэмцгэрт сургая
12. Бага гэлтгүй ажилд туслуулж сургая (оймсоо угаах, баншны гурил элдэх, хувцсаа эвхэх, юмаа хураах гэх мэт)
13. Санал, бодлоо чөлөөтэй, зөв илэрхийлж сургая
14. Бусадтай зөөлөн, элгэсэг дотно харилцаж сургая
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ