Хуурамч “Chanel” өмссөнөөсөө болж дагагчдынхаа дургүйцлийг төрүүлжээ

| Нийтэлсэн Mar 11, 7:07 | Сонин хачин

Үзсэн : 247

1fc7bcd6-9226-433f-98ae-8b35a6c45a0a_0cdc5fae

Хуурамч “Chanel” өмссөнөөсөө болж дагагчдынхаа

дургүйцлийг төрүүлжээ

“Netflix”-ийн алдарт болзооны шоугаар танигдаж, цахим ертөнцийн од болоод байсан Өмнөд Солонгосын иргэн Сон Жиа олны дургүйцлийг төрүүлжээ. Өдгөө 25 настай тэрбээр "Single's Inferno" шоунд оролцсон бөгөөд Freezia нэрээр олон нийтийн сүлжээнд загварлаг дүр төрх, амьдралын хэв маягаараа үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн юм. Гэвч, энэ нь удаан үргэлжилсэнгүй.

Шүтэн бишрэгчдийнх нь дургүйцсэн шалтгаан нь ердөө түүний CHANEL брэндийн цамцны өнгө жинхнээсээ өөр байсанд гэнэ. Сон Жиа ч хуурамч хувцас өмссөнөө хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ тэр “Хуулбар гэдгийг нь мэдээгүй, "хөөрхөн" харагдсан тул худалдаж авсан” гэжээ.

Сон бодит байдлаасаа илүү баян тансаг дүр эсгэсэнд дагагчид нь их л бухимдсан бололтой. Үүнээс үүдэн тэрбээр 3.7 сая дагагчтай инстаграм хуудаснаасаа бүх нийтлэлээ устгажээ. Инстаграмдаа И Сон Жиа шүтэн бишрэгчдээ хуурч, дизайнерын зохиогчийн эрхийг үл тоомсорлосондоо уучлалт гуйсан захиа үлдээсэн бөгөөд өөрийн брэндтэй болохыг мөрөөддөг хүний ​​хувьд эл үйлдлээ эргэцүүлэн бодохоо ч амласан байна.

Түүгээр ч тогтохгүй Өмнөд Солонгосын  MCB телевизийн "Менежер” цувралын дугаарт жүжигчин Кан Йе Вонтой хамтран тоглосон хэсгийг нь хүртэл хасжээ. "Менежер" цувралын бүтээгчид Солонгосын поп соёлын мэдээллийн портал “Soompi”-д мэдээлснээр инфлүүнсэр бүсгүйтэй ярилцсаны эцэст ийм шийдэлд хүрсэн гэжээ. Хатагтай Сон ийн хэл амны бай болсон хэдий ч “Single’s Inferno” нь тус улсын хамгийн алдартай реалити шоуны нэг болсон байна.

 

Эх сурвалж- https://www.independent.co.uk

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол