10,Jun 2023
| Нийтэлсэн Apr 26, 17:05 | НИЙГЭМ
Зөрчлийн тухай хуулийг шинэчлэн, найруулж, өргөн барьсныг хэлэлцжээ."Олон нийтийг энэ хуулиар зөвхөн торгодог, шийтгэдэг гэсэн ойлголт байдаг. Тиймээс үүнийг засаж, сайжруулах үүднээс иргэдийн гаргасан зөрчилд шууд торгууль ногдуулахгүй байхаар хуулийн төслийг боловсруулсан" гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэлсэн юм.
Тус шинэчлэн, найруулсан хуулийн төсөлд шууд торгох бус, сануулах шийтгэлийг шинээр тусгажээ. Өөрөөр хэлбэл, хүний амь нас, эрүүл мэндэд хор хохирол учруулахааргүй зөрчилд үр дагаврыг тайлбарлаж, залруулах сануулга өгөх аж.
Үүнд: баримт бичиггүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон, улсын бүртгэлийн дугаар нь бүдгэрсэн, арилсан тээврийн хэрэгслээр зорчсон, жолооч, эсвэл зорчигч хамгаалах бүс хэрэглээгүй, тогтоосон хугацаанд иргэн улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэх мэт түгээмэл гардаг зөрчил багтжээ.
Зөрчлийн хуулиар шийтгүүлдэг иргэдийн 95 орчим хувь нь зам, тээврийн зөрчлийн шалтгаантай аж. Тухайлбал, 2017 оноос хойш нийт гарсан зөрчлийн 95 орчим хувь нь замын хөдөлгөөний дүрэмтэй холбоотой гэнэ.
Мөн хуулийн шинэчилсэн найруулгад зөрчил гаргагч торгуулийн шийтгэлээ тогтоосон хугацаанд барагдуулбал хоёр дахин хөнгөрүүлдэг байх зохицуулалт шинээр тусгажээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ