24,Sep 2023
| Нийтэлсэн Mar 15, 8:08 | Эдийн засаг
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын удирдах ажилтнуудын зөвлөгөөн болжээ. Энэ үеэр танилцуулсан зарим мэдээллийг онцолбол, хүнсний ногоо тариаланчдад анх удаа хөнгөлөлттэй зээл олгох гэнэ.
Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээг бүрэн хангах зорилгоор хоршооллыг дэмжихэд 20, хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэхэд 50 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг энэ онд олгохоор төлөвлөжээ.
Мөн саримс, сонгино, лууван, байцай, хоёр төрлийн манжин тариалагчдад урамшуулал өгөх талаар ярилцаж байгаа аж. Түүнчлэн дотооддоо тосны ургамал тариалж буй үйлдвэрлэгчдийг нэмүү өртгийн албан татвараас чөлөөлж, газар тариалангийн бүс нутагт малын тоо толгойн албан татварыг нэмэгдүүлэх талаар дурджээ.
Түүнчлэн малын гаралтай түүхий эдийн үнэгүйдлийг арилгах, нэмүү өртөг шингэсэн арьс ширэн бүтээгдэхүүнийг шинэ технологи, менежментээр хөгжүүлж, олон улсад өрсөлдөхүйц ногоон брэнд гаргах зорилготой “Дархан арьс ширний цогцолбор”-ыг 2024 оноос өмнө ашиглалтад оруулахаар ажиллаж буйг онцолжээ. Тус цогцолборын техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дууссан бөгөөд хүчин чадал нь дөрвөн сая бог, 400 мянган бод малын арьс боловсруулах аж.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ