24,Sep 2023
| Нийтэлсэн Apr 26, 11:11 | Онцлох мэдээ
“Хүнсний ногоо” хөтөлбөрийн хүрээнд улсын төсвөөр хүнсний ногооны үр худалдан авч, тариаланчдад хөнгөлөлттэй үнээр олгох шийдвэр гарсан. Ийм зорилгоор энэ оны улсын төсвөөс 11 нэр, төрлийн хүнсний ногооны 11.935 килограмм, 4 711 935 ширхэг үр худалдан авсан байна.
Эл ажлын хүрээнд байцай, лууван, шар болон хүрэн манжин, тарвас, бууцай, саримс, сонгино, өргөст хэмх, улаан лооль, чинжүүний үрийг 80 хувийн хөнгөлөлттэй үнээр тариаланчдад олгож эхэлжээ. Хөнгөлөлтөд хамрагдах хүсэлтэй иргэд харьяа орон нутгийнхаа Хөдөө аж ахуйн газарт хүсэлт гаргах юм байна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ