30,Sep 2023
| Нийтэлсэн Apr 7, 13:01 | Эрүүл мэнд
Эх дэлхийн хаа сайгүй хуванцрын хог хаягдал хөглөрөх болсон. Энэ нь байгаль, экологийн тэнцвэрийг алдагдуулсаар буй. Түүгээр ч барахгүй бидний уух ус, идэх хоол, амьсгалах агаарт хүртэл хуванцрын бичил хэсгүүд шингэж байдаг аж.
Тэгвэл цогцос задлан шинжлэх үеэр уушгинаас нь бичил хуванцар илэрсэн талаар Халл Йоркийн Анагаах ухааны сургуулийн ахлах багш Лаура Садофски мэдээлжээ. Мөн тэрбээр амьд хүн хүртэл уушгиндаа хуванцар тээж явдгийг тогтоогдсон тухай баримт ч дэлгэжээ. Тодруулбал, 13 хүний уушгинаас дээж аван, шинжлэхэд полипропилен хэмээх түгээмэл хэрэглэдэг хуванцар савны элемент илэрч, эмч нарыг гайхашруулжээ.
Эх сурвалж: Iflscience.com
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ