Хүний бие дэх хорт бодисыг хэмжих лабораторитой боллоо

| Нийтэлсэн Apr 1, 17:05 | Эрүүл мэнд

Үзсэн : 417

1658258_1454083098224914_1510653702881183330_o

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ)-ийн Нийгмийн эрүүл мэндийн лавлагаа лабораторийн хүчин чадлыг сайжруулан, тоног төхөөрөмжийг нь бүрэн шинэчилж, өнөөдөр нээлээ. Ингэснээр тус лабораторийн шинжилгээ, судалгааны ажлыг зохих орчин, нөхцөлд, олон улсад хэрэглэдэг өндөр хүчин чадал бүхий багаж, төхөөрөмжид түшиглэн явуулах боломж бүрдлээ. Тодруулбал, НЭМҮТ шим тэжээл, орчин, хор судлалын шинжилгээг гүйцэтгэх иж бүрэн лавлагаа лабораториудтай болсон гэсэн үг.

Лавлагаа лабораторийн орчин, нөхцөлийг сайжруулсан нь баталгаат, эрүүл хүнсний ханган нийлүүлэлт, эм болон химийн бодисын хордлого, орчны эрүүл мэндийн байдал, тандалт судалгаа, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах анхан шатны суурь хэрэгцээнүүдийг хангах, стандартыг баримтлахад чухал ач холбогдолтой аж. Мөн тус лабораторид эмчилгээний зориулалтаар хэрэглэсэн эм, тан, бусад химийн нэгдэл нь хүний бие, биологийн шингэнд хэдий хэмжээтэй, хэр хугацаанд агуулагдаж буйг тогтоох боломж бүрджээ.

Өндөр хүчин чадалтай лаборатори нь судалгаа, эрдэм шинжилгээний ажлын чанарыг сайжруулж, шинжлэх ухааны салбарыг бодлогоор дэмжин хөгжүүлэхэд өндөр үүрэгтэй байдгаараа давуу талтай.

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол