Хүндхэн тоглолтын эцэст “Манчестер Сити” яллаа

| Нийтэлсэн Apr 27, 10:10 | СПОРТ

Үзсэн : 269

skysports-kevin-de-bruyne-manchester-city_5752514Аваргуудын лигийн хагас шигшээ эхний тоглолт Английн “Манчестер сити”, Испанийн “Реал мадрид” багийн хооронд явагдаж, Английн багийн ялалтаар өндөрлөлөө.

Тоглолт эхлээд ердөө 11 минут өнгөрч байхад “Ситич”-үүд аль хэдийн хоёр гоол оруусан. Харин тоглолтын 33 дах минутад франц довтлогч Карим Бензема тооны харьцааг ойртуулж, 2:1 болгосноор эхний үе дууссан юм.

Тоглолтын II үеийг ч “Сити” сайн эхлүүлж, 55 дах минутад Фил Фоден гоолдож, 3:1 болгож улмаар “Эзэн хааны баг” тоог тэнцүүлж чадалгүй явсаар үндсэн цаг 4:3-аар өндөрлөжээ.

Хариу тоглолт тавдугаар сарын 4-5-нд шилжих шөнө “Реал мадрид”-ын талбай “Сантиаго бернабэу”-д явагдах юм.

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол