Хүнд даацын авто машины жолооч нарыг шалгаж эхлэв

| Нийтэлсэн Apr 15, 11:11 | НИЙГЭМ

Үзсэн : 350

хүнд даац

Авто зам, түүний байгууламжийг хамгаалах зорилгоор холбогдох төрийн байгууллагууд хүнд даацын авто машины жолооч нарыг шалгаж эхэллээ. Авто тээврийн үндэсний болон Зам, тээврийн хөгжлийн төв, Тээврийн цагдаагийн албаныхны хамтран зохион байгуулж буй энэхүү хяналт, шалгалтыг авто зам ашигласны төлбөр авах цэгүүдэд явуулж байгаа аж.

Үүний хүрээнд “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS4598:2020 стандартын хэрэгжилтийг газар дээр нь хянах, зөвшөөрсөн хэмжээнээс даац хэтрүүлэн тээвэр хийн, авто зам, гүүрийг эвдэж, хохирол учруулж буй, эсэхийг шалган тогтоож, зөрчлийг арилгуулж байна. Түүнчлэн даац хэтрүүлэн ачаа, тээвэр хийсэн жолоочийг Зөрчлийн тухай хуулийн дагуу торгож, илүү ачааг нь буулгуулж буй аж.

хүнд даацц
Нөгөөтээгүүр, цаг агаар дулаарсантай холбоотойгоор авто замд ус, чийг их хэмжээгээр хуримтлагдан, ачаа, тээвэр даах чадвар болон бат бэхийн үзүүлэлт нь огцом буурдаг аж. Тиймээс ийм үеэр том оврын машинууд даац хэтрүүлэн давхилдах нь замын насжилтад сөргөөр нөлөөлөх гол шалтгаан болдог байна.

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол