Хүмүүс "гэрийн үйлчлэгч” роботтой болно

| Нийтэлсэн Apr 20, 11:11 | Технологи

Үзсэн : 301

 

tesla-bot_resize_mdЭлон Маск TED-д өгсөн саяхны ярилцлагадаа хүн дүрстэй роботыг гэрийн ажилд “зарах” үе ойрхон байгааг ярьжээ.

Уг роботыг эхлээд төвөгтэй болон аюултай ажлуудыг гүйцэтгэхээр бүтээнэ. Дараа нь хүн асрах, хоол хийх, гэр цэвэрлэх, зүлэг хадах зэргээр илүү "ажилсаг" байлгахаар боловсруулах гэнэ.

Энэхүү роботын туршилтын загварыг 2022 онд багтаан толилуулах бөгөөд зах зээлд нийлүүлэхэд дор хаяж хоёр жил шаардлагатай аж.

Элон Маск дээрх хүн дүрст роботын өртөг нь Тэсла автомашиныхаас хямдхан байх магадлалтайг дурдсан байна. Тэрбээр "2050 онд ихэнх айлууд робот туслахтай болно гэдэгт итгэж байна" хэмээжээ.

Эх сурвалж: Interestingengineering.com

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол