Худалдаачид татвар бууруулж, мөнгө хүүлэгчдийг цэгцлэхийг шаардаж байна

| Нийтэлсэн Apr 18, 17:05 | НИЙГЭМ

Үзсэн : 295

IMG_6643

Монголын худалдаачдын холбооны төлөөлөгчид Засгийн газраас дөрвөн зүйлийг шаардаж, долоо дахь өдрөө суулт хийж байгаа аж.

Тус холбоонд 300 мянга гаруй аж ахуйн нэгж, иргэн харьяалагддаг. Суулт хийж буй тэдний төлөөлөлтэй уулзаж, дараах зүйлийг тодруулсан юм. Тэд “Цар тахалтай өнгөрсөн хугацаанд худалдаачид үнэхээр "модоо барьсан". Худалдаачид, бичил бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлыг бид л мэдэхээс өөр хэн нэгэн ярихгүй. Засгийн газрын гишүүдийг бидэнтэй уулзаж,  нөхцөл, байдалтай танилцахыг хүсэж байна. Өдгөө гаалиар нэг куб ачааг 1500 юанаар ачдаг болсон. Мөн дээр нь юанийн гүйлгээ 300 мянга давсан. Яагаад бид өөрсдийн мөнгөө юань болгох гэж банкнаас гуйх ёстой гэж. Бид мөнгө хүүлэгчдийн эрээ цээргүй байдлыг хуульчлах, зээлийн хүү, хар дансны асуудлыг шийдвэрлэх, татварын дарамтыг бууруулахыг Засгийн газраас шаардаж байгаа. “Өдрийн зээл” буюу мөнгө хүүлэгчдийн асуудал өнөөдөр үнэхээр хурцадсан. Ялангуяа "Ковид-19-ийн үеэр олонх худалдаачин өрийн дарамт, тойрогт орчихсон. Олон айл дампуурсан” гэсэн юм.

Мөн тэд “Монголын эдийн засгийн ачааг худалдаачид болон жижиг дунд бизнес эрхлэгчид л нуруундаа үүрдэг. Татвараа ном журмынх нь дагуу төлж, хуулиа маш сайн биелүүлдэг. Гэвч эргээд төрөөс үйлчилгээ, зээл, бусад төрлийн тусламж авах гэхээр ямар ч боломж, нөхцөл байдаггүй. Зээл авах гэхээр барьцаанаас авхуулаад дааж давагдашгүй шаардлага тавьдаг” гэдгийг онцоллоо.

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол