Хөхний сүүний чанарыг сайжруулах хамгийн төгс хүнс

| Нийтэлсэн Mar 28, 17:05 | Төлбөртэй мэдээ

Үзсэн : 588

эхийн сүү ор

Хөхүүл ээжүүд “Хүүхдэд ээлтэй мөртлөө сүү сайн оруулдаг, бас жин хасахад тус болох ямар хоол, хүнс идэх вэ” гэж байнга санаа зовдог. Тэгвэл хүүхдээ хөхөөр “хооллох” үед тусгай дэглэм баримтлах шаардлагагүй бөгөөд анхаарах гол зүйл нь ээж тэнцвэртэй хооллох юм. Үүнд олон төрлийн жимс, ногоо, тослог багатай мах, овьёос, бор будаа, бүхэл үрийн тариагаар хийсэн бүтээгдэхүүнүүд багтах ёстой.

Хөхний сүүний чанарт маш сайн анхаарах шаардлагатай. Яагаад вэ гэвэл хүүхэд төрснөөс авхуулаад эхийн сүүнээс аминдэм, эрдэс бодисоо авдаг. Ээжийн хооллолт муу, чанаргүй хүнс хэрэглэх тусам хүүхдийн өсөлт удаан, хий таргалалт үүсэх магадлалтай. Харин ээж нь чанартай, шим тэжээлтэй хүнс идсэнээр хүүхдийн өсөлт хэвийн явагдах болно.

Мэдээж хөхний сүүнд бүхэл үрийн гурилын орцтой хүнс ээлтэй байдаг. Гэхдээ зөв, ухаалаг  хэрэглээг бүү мартаарай.

Бүхэл үрийн гурил нь эслэгээр баялаг, мөн түүний найрлагад B, C, D, E, H, төмөр, кальци, магни, хром зэрэг витамин, эрдэс бодис бий.

Эслэг ихтэй тул гэдэсний үйл ажиллагаа сайжирч, өтгөний хэмжээ хэвийн болно.

Энэ төрлийн гурил нь холестерин хуримтлагдахаас сэргийлж, биеэс хорт бодисыг гадагшлуулдаг давуу талтай.

Тархи, мэдрэлийн системийн үйл ажиллагаанд эергээр нөлөөлж, эхийг стресс, сэтгэлийн хямралаас сэргийлж, ой тогтоолтыг дэмждэг.

Илчлэг багатай учир жирэмсэн үед үүссэн илүүдэл жинг хасахад тусалдаг.

Шим тэжээлийн шинж чанартай учраас цадах мэдрэмж төрүүлж, эрч хүч нэмнэ.

Хөхүүл үед бүхэл үрийн гурилыг хэрхэн хэрэглэх вэ:

Бүхэл үрээр хийсэн бүтээгдэхүүн нь бусад төрлийн гурилаар хийсэн бүтээгдэхүүнээс арай хатуу, өнгө үзэмж муутай ч үүнтэй зэрэгцэн асар их ашигтай шинж чанарууд агуулдаг болохоор хөхүүлэх үед зайлшгүй сонгох хүнснүүдийн нэг. Хэрэглэсний дараа хэдэн өдөр хүүхдийн хариу үйлдэл, эхийн биеийн байдлыг ажиглахыг зөвлөж байна. Хэрэв сөрөг нөлөө байхгүй бол хөхөөр хооллох үед бүхэл үрийн гурилтай бүтээгдэхүүнүүд эх болон хүүхдэд ашигтай байх болно гэж ойлгоорой.

Мэдээж хөхөнд сүү сайн оруулдаг гээд зөвхөн бүхэл үртэй бүтээгдэхүүн идэхгүй, аль болох тэнцвэртэй хооллох нь чухал гэдгийг дахин сануулъя. Сайн хоолны дэглэм гэдэг нь олон төрлийн, баялаг орцтой хооллохыг хэлдэг гэдгийг бүү мартаарай.

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол