24,Sep 2023
| Нийтэлсэн Apr 19, 14:02 | Кино, жүжиг
Төрийн шагналт, зохиолч Д.Норовын “Хөх тавилан” туужаас сэдэвлэсэн ижил нэртэй уран сайхны кино энэ сарын 29-нд нээлтээ хийх юм байна. Өдөр нь эмгэн, шөнөдөө үзэсгэлэнт бүсгүй болон хувирдаг гэх учир битүүлэг эмэгтэй, түүнтэй танилцсан аймгийн төлөөлөгч залуу хоёрын нууцлаг түүхийг эл кинонд өгүүлэх аж. Киноны ерөнхий найруулагчаар Т.Алтантуяа, зохиолчоор В.Агар ажиллажээ. Дүрүүдэд Ардын жүжигчин Д.Гүрсэд, Гавьяат жүжигчин Ш.Дэлгэржаргал, С.Болд-Эрдэнэ, жүжигчин А.Баярцэцэг, Б.Шинэбаяр нар тоглосон байна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ