03,Oct 2023
| Нийтэлсэн Apr 29, 11:11 | НИЙГЭМ
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд аяллын гол авто замуудыг засварлах, зогсоол байгуулах ажлыг энэ онд эхлүүлж буй. Уг төслийн хүрээнд Хөвсгөл аймагт хатуу хучилттай 37.9 км авто зам, долоон байршилд авто зогсоол байгуулах ажлыг “Бээжин Юни-констракшн групп” ХХК гүйцэтгэж байгаа аж. Үүний дагуу Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон, Хатгал - Жанхай - Тойлогт чиглэлийн 32.5 болон Хатгал - Хүзүүвчийн шил - Ашихайн 5.5 км авто замыг дээрх бүтээн байгуулалттай холбоотойгоор ирэх сарын 15-наас есдүгээр сар хүртэл хэсэгчлэн хаах болсныг БОАЖЯ-наас мэдээллээ. Тиймээс түр замын маршрут гарган, мөрдүүлэхээр ажиллаж буй юм байна. Зам хаах болон түр маршрутын талаарх мэдээллийг дээрх зургаас харна уу.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ