Хотын 10 байршилд үүссэн халиа, тошинг зайлуулж байна

| Нийтэлсэн Apr 6, 17:05 | НИЙГЭМ

Үзсэн : 429

624d30828dc06e2a5877ec20

Хаврын улиралд булаг, шанд гэсэж, шар усны үер болон халиа тошин үүсгэж, нийслэлийн зарим дүүргийн гэр хорооллынхныг хүнд байдалд оруулдаг. Өнөө жил цаг агаар тогтуун, цас харьцангуй бага унасан ч Сонгинохайрхан дүүргийн 26, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нөхцөл, байдал хүндрээд буйг нийслэлийн ЗДТГ-аас мэдээллээ. Тиймээс Геодези, усны барилга, байгууламжийн газрынхан халиа тошинг арилгах ажлыг эрчимжүүлж байгаа аж.

Геодези, усны барилга, байгууламжийн газрын Далан сувгийн ашиглалт, засварын инженер Д.Ариунбаатар Энэ хавар нийслэлийн зургаан дүүргийн 10 байршилд хөрсний ус нэвчиж, халиа тошин үүсгээд байна. Манайхаас мэргэжлийн баг гаргаж, одоогоор 8820 шоо метр сувгийг механикаар, 1700 гаруй метрт гараар суваг татаж, далан босгосон. Далангаас илүү гарсан мөсийг зөөж тээвэрлэсэн. Үүнд шаардлагатай 950 шоо метр хайлуулагч бодис, давс ил сувгуудад цацсан” гэлээ.

624d3ba88dc06e2a5877ec23

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол