03,Oct 2023
| Нийтэлсэн Mar 29, 12:12 | Дуу хөгжим
Ардын урлагийн “Хөсөгтөн” хамтлаг Европын орнуудаар хийх аялан тоглолтоо Франц улсаас эхлүүлжээ. Тэд өнгөрсөн 25-нд Францын Сенон хотод тоглосон бол өчигдөр Люксембургийн үзэгчидтэй уулзжээ. Улмаар тоглолтоо Швейцар, Бельгид үргэлжлүүлэх аж.
Мөн Монгол, Австралийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан тус хамтлагийнхан тус улсын уугуул иргэдийн didgeridoo хөгжмийг манай үндэсний хөгжим болон хөөмэйтэй хоршуулж, уран бүтээл хийхээр бэлтгэж байгаа гэнэ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ