Хоол “голдог” бяцханууддаа амтат зраз хийж өгөөрэй

| Нийтэлсэн Apr 19, 15:03 | Хоол, жор

Үзсэн : 388

277972468_1160328614783946_7469118081629551595_n

Шотландаас гаралтай амтат зраз нь хийхэд хэцүү мэт харагдавч элдэв амтлагч, орцгүй тул гэрийн нөхцөлд бэлдэхэд хамгийн тохиромжтой зоог юм. Хоол “голдог” бяцхануудад хийж өгвөл хачин дуртай иднэ гээч. Ингээд хэрхэн хийх талаар зааж өгье.

Орц (хоёр хүн):

  • Будаа- 250 гр
  • Машиндсан үхрийн мах – 500 гр
  • Өндөг – 6 ширхэг
  • Ургамлын тос – 200 гр
  • Бүрмэл юм уу, хатаасан талхны үйрмэг
  • Сонгино, давс, бусад амтлагч

Хийх арга:

Өндгөө 15 минут орчим чанаад, хүйтэн усанд сойно. Будаагаа мөн агшаахаа мартуузай. Энэ хооронд сонгиноо жижиглэн хэрчиж, машиндсан махтайгаа холино. Үүн дээрээ давс, талхны үйрмэг, хүссэн амтлагчаа амталгаагаараа хийгээд сайтар базаарай. Чанасан өндгөө хальсална. Алган дээрээ махаа нимгэн тарааж, арилгасан өндгөө голд нь тавиад бөөрөнхийлнө. Хиншүү хярвас гаргахгүйн тулд махаа шарахаас өмнө 15 минут орчим жигнээрэй. Ингээд махаа гарган, хайруулын тавганд тосоо хийн зөөлөн галаар шаргал өнгөтэй болтол нь эргүүлж шараарай. Зраз хийх амархан байгаа биз. Ингээд таны амтат хоол бэлэн боллоо. Эл зоогийг будаанаас гадна хачиртай идвэл бүр ч амттай шүү.

Хачир

  • Амталсан чинжүү
  • Чинжүү- улаан, ногоон дунд зэргээс нь 1, 1 ширхэг
  • Сонгино-1/2

Хийх арга:

Сонгино, чинжүүгээ жигд, нарийхан хэрчээд хайруулын тавганд зөөлөн галаар сайтар хуурна. Давс, перец амталгаагаараа хийнэ. Бага зэргийн лемоны шүүс хийвэл бүр ч янзтай, хачир бэлэн.

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол