Хонконгийн захирагч Кэрри Лам “суудлаасаа” татгалзав

| Нийтэлсэн Apr 4, 15:03 | ДЭЛХИЙ

Үзсэн : 319

кк

 Хонконгийн удирдагч Кэрри Лам бүрэн эрхийн хугацааг дахин таван жилээр сунгахгүй гэдгээ өнөөдөр мэдэгджээ.

Өдөр тутмын “Ковид-19”-ийн талаарх ээлжит хуралдаанаар Лам шийдвэрээ ийн танилцуулж, Засгийн газар болон Гүйцэтгэх зөвлөл, баг хамт олон, гэр бүлийнхэндээ тууштай дэмжлэг үзүүлсэнд талархсанаа илэрхийлэв.

Тэрбээр дахин сонгуульд өрсөлдөхгүй болсноо гэр бүлтэйгээ холбон тайлбарласан. Хэвлэлийн хурлын үеэр Кэрри Лам “Би одоо гагц гэр бүлээ л бодно. Гэр бүлийнхэн минь миний хамгийн түрүүнд анхаарах зүйл гэдгийг өмнө ч хэлж байсан. Тэд минь ч намайг гэртээ ирэх болсныг сануулж байгаа" гэжээ.

Хонконгийн Засгийн газрын удирдагчийн дараагийн сонгууль тавдугаар сарын 8-нд болох юм. Ирэх сонгуульд Кэрри Лам Хонконгийн удирдагчаар дахин сонгогдох нь тодорхой байсан ч ийнхүү сайн дураараа “суудлаасаа” татгалзжээ.

Түүнийг суудлыг хотын хоёр дахь том албан тушаалтан болох Ерөнхий нарийн бичгийн дарга Жон Ли залгамжилж магадгүй гэх таамаглал байгаа аж. Түүнийг Хотын даргын сонгуульд өрсөлдөхөөр ажлаа хүлээлгэн өгнө гэх яриа гарсан ч Лам “Одоогоор ямар ч албан тушаалтнаас огцрох өргөдөл хүлээн аваагүй” хэмээн мэдээлэв.

Эх сурвалж: SCMP

 

 

 

 

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол